1000 жилийн настай муммиг Хятадаас хууль бусаар гаргасан гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

mummi

Нидерланд улсын эрдэм шинжилгээний ажилчид олон зуун жил хадгалагдан ирсэн бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн учир томографаар харахаар шийджээ. Гэтэл итгэмээргүй зүйл болж дотор нь занданшуулсан шарил байсныг илрүүлсэн байна. Шинжээчдийг мэдэхээс өмнө Нидерландын Дрентс музейд тавигдаж байсан аж. Энэхүү бурхны хөшөөг музейд байрлуулсны дараа барималаас сонирхолтой зүйлсийг шинжээчид олж харснаар томографаар харах санааг гаргаж Нидерландын төв эмнэлэг Mийндерт авчирсан байна. Хөшөөн дотроос занданшуулсан шарилаас гадна эртний Хятадын дүрс тэмдэг бүхий цаас ч мөн гарч ирсэн аж. ДНК-ийн шинжилгээгээр энэхүү занданшуулсан шарил нь 1000 жилийн настай байх магадлалтай болохыг тогтоожээ. Тус занданшуулсан шарилыг 2015 оны 5 дугаар сарыг хүртэл Унгарын байгалийн түүхийн музейд тавихаар болсон байна.

mummi

Энэ судалгааны удирдагч Эрик Бружин нь Роттердам дахь Дэлхийн музейд буддын урлаг, соёлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Мөн тус багт элэгний эмч Рэйнод Вермэйждэн, дүрс оношлогооны эмч Бен Хэггелмэн нар өнгөрөгч оны есдүгээр сарын 3-нд уг хөшөөг хүлээн авч судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Энэхүү занданшуулсан шарил нь XI-XII зууны үе, магадгүй тэрнээс ч өмнөх үеийнх байх өндөр магадлалтай аж. Рэйнод эмч уг занданшуулсан шарилын эдээс дээж авч, цээжний болон хэвлийн хөндийн хэсгийг судалсан байна. Мөн Бен эмч хөшөөний дотоод хэсгийг дүрс оношлогоогоор нэгд нэггүй оношлож харжээ. Өчигдөр Хятадын хэвлэлүүдээр энэ талаар шуугиж эхэлсэн байна. Учир нь уг занданшуулсан шарил нь Хятадын түүх соёлын хосгүй өв гэдгийг тус улсын Соёлын газраас мэдэгдэв. Мөн энэхүү занданшуулсан шарил нь хууль бусаар хил нэвтэрсэн бөгөөд хэрхэн Унгарт очсон талаар Хятадын талаас мэргэжлийн баг ажиллуулах болно гэжээ.

Т.БАТСҮРЭН

mummimummi


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.