ШУТИС дэвшилтэт технологи бүхий лабораторитой болов

Д.Тулга / Орон нутаг

Өнөөдөр ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL болон Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль хамтран байгуулж буй анхны залуу зохион бүтээгч лоборатори клубын нээлт боллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Залуу зохион бүтээгч” хөдөлгөөнийг сэргээх санаачлага гаргасан бөгөөд уг санаачлагын хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ лаборатори юм.

Лаборатори нь Paspberry Pi болон Open Source Hardware төхөөрөмжид суурилж, хүүхэд залуусын технологийн боловсрол, тэр дундаа мэдээлэл холбооны технологи, техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх зорилготой бөгөөд энд нээгдэж буй Залуу зохион бүтээгч лаборатори нь үнэ өртөг хямд, ашиглахад хялбар, жишиг лаборатори болж буйгаараа онцлог юм.

Paspberry Pi гэх энэ төхөөрөмж бол бидний суурин компьютерт хэрэглэдэг том процессорын мини хувилбар бөгөөд usb оролт дөрвөн ширхэг, телевизтэй холбох оролт байхаас гадна интернет, гар утсанд холбогдох боломжтой, өөр дээрээ 512 mb мемори карттай юм билээ. Түүнээс гадна хүссэн хэмжээний багтаамжтай картаа хийж ашиглах боломжтой. Ерөөсөө л дэлгэцэнд залгаад л жижигрүүлсэн компьютер гэсэн үг. Ердөө 35 долларын үнэтэй энэ төхөөрөмж дэлхий даяар танигдсан, хүмүүсийн хэрэгцээ болсон төхөөрөмж бөгөөд манайх оруулж ирж, ашиглаж эхлэх үндэс нь ийнхүү тавигдаж буй юм.

УИХ-ын дарга З.Энхболд ч өөрөө Paspberry Pi төхөөрөмжийг ашигладаг бөгөөд лабораторийн нээлтэд зориулж, өөрийн хэрэглэж байсан төхөөрөмжөө бэлэг болгон илгээснийг түүний зөвлөх Ц.Буянцогт ШУТИС-ийн багш нарт хүлээлгэн өгөв.

Энэ төхөөрөмжийн энгийн нөүтбүүкээс ялгарах онцлог нь гозойж гарч ирсэн пин гэх төмрүүдээр дамжуулан гэрэл, мотор гэх мэт төхөөрөмжүүдтэй шууд холбож хэрэглэх боломжтой юм байна. Энэхүү лабораторийг байгуулснаар хот, хөдөөд байгуулагдах залуу зохион бүтээгч клубын эхлэл тавигдаж буй бөгөөд сургалтын нээлттэй материалууд, арга технологийг боловсруулах, Монгол Open Source Hardware хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ төхөөрөмж гэдгийг Нээлттэй Инновацийн Лаб-OIL-ийн эрхлэгч Ц.Нандинбаатар хэллээ. Уг ттөхөөрөмжийг зөвхөн компьютерийн зориулалтаар ашиглахгүй. Доорх зурган дээр бичсэн зүйлсийг ч хийж болох юм байна.

Б.БУРМАА



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.