Петр Порошенко ОХУ-ыг “заналт дайсан” гэв
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хоёр он солигдох мөчид ард түмэндээ хандан үг хэлэв. Энэ үеэр тэрээр улсынх нь хил хязгаарт халдан довтолсон заналт дайсны талаар сануулжээ. Тэрээр “ОХУ” гэж нэр цохоогүй ч хэнийг хэлсэн нь тодорхой гэж ажиглагчид үзэ байна.
Петр Порошенко “Заналт дайснууд манай улын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд халдсан ч бид эх орныхоо төлөө энэ дайнд зайлшгүй ялах болно” гэжээ. Мөн тэрээр 2015 оныг гүн гүнзгий шинэчлэлтүүд хийх түүхэн жил байх болно. гээд Украин улс Европын холбоонд элсэх зам энэ онд нээгдэнэ гэж мэдэгджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39