“AirAsia”-гийн нисэгч хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

malaysiaӨнөөдөр буюу Пүрэв гаригийн өглөө Нгурах Рай дахь олон улсын нисэх онгоцны буудалд Жазартагаас Денпасар чиглэлд нислэг үйлдэн газардаад байсан Индонезийн “AirAsia” агаарын тээврийн компанийн QZ7510 нислэгийн нисэгч хар тамхи хэрэглэсэн байсныг тогтоожээ. Тус улсын Тээврийн яамнаас мэдээлснээр, нислэгийн багийн бүрэлдэхүүнийг хамруулсан гэнэтийн шээсний шинжилгээгээр нисэгч морфин хэрэглэсэн болохыг илрүүлсэн байна.

“Манай нисэхийн эрүүл мэндийн хэлтэс, нисэх онгоцны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж, улмаар шээсний шинжилгээ авахад нисэгч нь хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдоод байна” гэж тус яамны мэргэжилтэн Hadi М Djuraid хэлснийг kompas.com иш татжээ. Түүний хэлснээр, шээсний шинжилгээг QZ7510 нислэг Нгурах Рай-д газардсанаас хойш, орон нутгийн цагаар 08.50 цагт хийсэн байна.

Нисэгч дараагийн QZ7511 нислэгийг үйлдэх байсан ч түүнийг Жакарта дахь агаарын тээврийн яамны эрүүл мэндийн тасаг руу явуулжээ. “AirAsia”-гийн зүгээс энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.