Тавантолгойн гэрээнд “Байгаль орчинд халгүй байх” гэсэн заалт бий

Д.Тулга / Эдийн засаг

enhsaikhan

Монголын томоохон ордуудын нэг Тавантолгой сүүлийн жилүүдэд дампуурлын ирмэгт очсон гэхэд болно. Нэгэн хэсэг олборлосон нүүрснийхээ 80 хувийг хятадуудад зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар өгөх гэрээ байгуулж, сонгуулийн өмнө иргэддээ бэлэн мөнгө өгөх зорилгоор хятадуудаас 30 сая ам.доллар зээлж байсан гэдэг. Ингээд маш хямд нүүрсээр төлж барагдуулна. Барагдуулж дууссан ч олборлосон бүх нүүрснийхээ 80 хувийг Хятадын Чалко компани тал үнээр нийлүүлнэ. Ингэснээр хятадууд 300 сая ам.долларын зээлээр тэрбум гаруй ам.долларын нүүрс авч байсан юм. Энэ явдал ахин давтагдахгүй биз гэсэн хүлээлтээр дараагийн хөрөнгө оруулагчдыг хайж эхэлсэн.

Хэсэг хугацаанд нам гүм байсан Тавантолгойн ордод шинэ хөрөнгө оруулагч хайж эхэлсэн бөгөөд энэ сарын дундуур хөрөнгө оруулагчид тодорсон. Хөрөнгө оруулагчаар Энержи Ресурс ХХК-ийн түншлэлтэй Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци тодорсон юм. Ийнхүү шинэ хөрөнгө оруулагчид ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийсэн байна. Уулзалтанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар уулзсан бол нөгөө талаас Энержи Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцсон аж.

Тавантолгойн хэлэлцээрийг энэ сарын 5-наас эхлүүлэх бөгөөд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэхээр санал нэгджээ. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” гэсэн заалтуудыг харилцан гэрээнийхээ нөхцөлд тусгасан байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.