Индонезийн Ерөнхийлөгч гурван өдрийн гашуудал зарлав
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр Индонезоос Сингапур хүрэх замдаа сураггүй алга болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна. Мөн улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдэж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Нийслэл Жакарта хотыхон төв талбайдаа “Airbus A320-200”-ийхон баяртай” хэмээн бичсэн футболкоор жигдэрч, зорчигчид болон онгоцны багийханыг сүүлчийн замд нь үджээ. Тус онгоцонд Индонезийн 135 иргэн зорчиж явсан юм.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:11
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:11