АНУ-д "Робот цагдаа" үүрэг гүйцэтгэж байна

Д.Тулга / Нүүр

робот

АНУ-д цагдаагийн үүрэг гүйцэтгэгч хамгаалалтын роботыг Knightscope компани зохион бүтээжээ. Уг робот нь өөрийгөө удирддаг бөгөөд тус роботыг микрофон, чанга яригч, камер, лазерийн сканнер, мэдрэгчээр тоноглосон байна. “Knightscope K5” нэртэй хамгаалалтын робот нь Калифорни мужид “Робот цагдаа”-гийн үүргийг гүйцэтгэж байгаа аж. К5 робот нь хүмүүсийн сэжигтэй үйлдэл, хэвийн бус байдлыг анзаарсан даруйдаа хяналтынханд дохио өгч байхаар програмчилагджээ. Үүнээс гадна, робот цагдаа нь камераараа замын хөдөлгөөн хянахдаа нэг минутад 300 автомашины номерыг тогтоодог юм.

роботРобот цагдаа бүтээгч Стэйси Стефанийн хэлэхдээ “ К5 роботын тусламжтайгаар автомашины дугаар, тээврийн хэрэгслийн зураг, байршил, цаг хугацааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой” гэсэн юм. К5 робот нь одоогийн байдлаар томоохон дэлгүүр, оффис, корпорацийн хотхон, их сургуулийн хотхон, зах, дунд сургуулиудын орчимд эргүүл хийж байгаа аж. Knightscope компанийн мэдэгдэж байгаагаар К5 роботыг цаашид зочид буудал, автомашин худалдааны газрууд, цэнгэлдэх хүрээлэн, казино, боомт, нисэх буудалд ажиллана хэмээн хэлсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:08:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:08:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.