Онгоц осолдсон газраас хар хайрцаг холгүй байгаа гэж таамаглаж байна гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

“AirAsia" авиа компанийн онгоцны ослоор амиа алдсан 34 хүний цогцсыг уснаас гарган аваад байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн осолдсон онгоцны 9.8 метрийн урттай тав дахь томоохон хэсгийг олсон байна. Одоогоор онгоцны үлдэгдэл болон амь үрэгдэгсдийг уснаас гаргахаар Япон, Малайз, Сингапур, АНУ-ын нийт 20 нисдэг тэрэг, 27 хөлөг онгоц дайчлагдаад байгаа юм.

Үүний зэрэгцээ ослын шалтгааныг тодруулахын тулд онгоцны хар хайрцгийг олох нь эрлийн багийн гол зорилт болоод буй аж. Индонезийн Онцгой байдлын газрын дарга Хенри Бамбан Соёлисто “Эрлийн багийн гол зорилт бол онгоцны хар хайрцаг болон амиа алдагсдын цогцсыг олох явдал. Нөхцөл байдлаас харахад онгоцны хар хайрцаг онгоцноос холгүй байгаа гэж таамаглаж байна. Маргааш гэхэд олно гэж найдаж байна” гэж мэдэгджээ. Сүүлд холбоо тасарсан байршлын мэдээлэл дээр үндэслэн онгоц аадрын үүл рүү орсон байх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байгаа аж. 12 дугаар сарын 28-ны өдөр сураггүй алга болсон 162 хүний бүрэлдэхүүнтэй “QZ8501" нислэгийн онгоцыг 12 дугаар сарын 30-нд осолдсон гэдгийг нь тогтоосон юм.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000