Зэсийн ханш сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрч буурчээ

Д.Тулга / Эдийн засаг

zesЗэсийн зах зээлийн гол хэрэглэгч болох БНХАУ, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт буурсны улмаас зэсийн ханш сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрч буурлаа. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс сүүлийн гурван сар дараалан буурч, 50.1 нэгжид хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хоёр дахь том эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын гол үзүүлэлт 2014 оны төгсгөлд ийнхүү жилийн доод түвшинд хүрсэн. Ам.долларын ханш он гарсаар эрчимтэй чангарч байгаа нь металийн ханшид бүхэлд нь нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байна.

Гэхдээ Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурчээ. “Credit Suisse” банкны шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн онд зэсийн нийт импортын гуравны нэгийг БНХАУ санхүүжилт хэлбэрээр зарцуулсан байна. Монгол Улсын хувьд УИХ-д өргөн бариад байгаа 2015 оны төсвийн тодотголын төсөлд 1.4 сая тонн зэсийн баяжмал эскпортлохоор тусгасан байсныг бууруулж, 1.25 сая тонн болгосон. Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн оны 11 дүгээр сарын гадаад худалдааны тойм мэдээгээр зэсийн баяжмал нийт экспортын 44 хувийг бүрдүүлж, 1.2 сая тонн экспортлоод байгаа ажээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.