Монголоос дахин гурван сургууль магадлан итгэмжлэгджээ
АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) нь Монголын зургаан их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгосон байдаг. Тэгвэл хамгийн сүүлд 2014 оны 11 дүгээр сард “ACBSP”-ийн хуралдаан болж Монгол улсаас гурван сургуулийг нэмж магадлан итгэмжлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, "Сэрүүлэг", "Идэр" дээд сургуульд магадлан итгэмжлэлийн “Батламж”-ийг нь 2015 оны 6 дугаар сарын 12-аас 15-ны өдрүүдэд АНУ-ын Пенсильван мужид болох "ACBSP"-ийн 27 дахь удаагийн нэгдсэн хуралдаан дээр гардуулах болсноо тус байгууллагаас мэдэгджээ. Ингэснээр дээрх гурван сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болж байгаа юм байна.
Д.ТҮВШИН
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:19
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:19