“Зэвсэгт ахан дүүсээс ардчиллын ахан дүүс болох хүртэл” үзэсгэлэн нээгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

russiaОХУ-ын Сонгуулийн төв хорооны байранд “Зэвсэгт ахан дүүсээс ардчиллын ахан дүүс болох хүртэл” нэртэй Орос-Монголын үзэсгэлэн нээгдсэн байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт дээр ОХУ-ын Сонгуулийн Төв хорооны дарга Владимир Чуров “Орос болон Монголын Сонгуулийн төв хороо, ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны санаачилгаар энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан” гэжээ. Уг үзэсгэлэнг монголчуудын үндэсний хувьсгалаас хойш өнөөг хүртэлх хугацааны хоёр орны харилцаанд зориулсан байна.

ОХУ-ын Сонгуулийн Төв хорооны дарга Владимир Чуров Зөвлөлт, Монголын дайчдын цэргийн хувцас, зэвсэг, хөгжмийн зэмсэг, монголчуудын гэрийн эд хогшил зэрэг ховор үзмэрүүдийг сэтгүүлчдэд сонирхуулжээ. XVII зуунд хамаарах айргийн аяга зэрэг эртний ховор үзмэрийг эс тооцвол үзмэрүүдийн ихэнх нь ХХ зууны үеийнх ажээ. Энэхүү үзэсгэлэнгээс монгол хивс, үндэсний хувцас, мөн нэр нь оросын “гуталин” гэдэг үгтэй холбоотой монгол гутал зэргийг үзэж болох юм байна.

Үзэсгэлэнг Дорно дахины ард түмний урлагийн улсын музей болон Оросын орчин үеийн түүхийн улсын төв музей, Оросын улсын цэргийн архив, Оросын цэргийн түүхийн улсын архив, Нүүдэлчдийн соёлын музей, Монголын Цэргийн түүхийн музей болон маршал Жуковын гэр музейн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх аж.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.