ИЗНН гурван даргатай болов

Д.Тулга / Улстөр

iznn

Энэ өдрүүдэд ИЗНН-ын 15 жилийн ой тохиож буй юм. Өчигдөр ИЗНН-ын Их хурал хуралдаж, даргын сонгууль явуулж, нийт 9 хүн нэр дэвшсэнээс 7 нь өрсөлджээ. Дэлхийн ногоон хөгжил, ногоон намууд болон зарим намуудын жишгээр тус нам нь гурав хүртэл даргатай байж болох дүрэмтэй аж.

Нууц санал хураалт явуулснаар С. Оюун, Ц. Ганхуяг, С.Дэмбэрэл нар олонхийн саналаар намын даргаар сонгогджээ. ИЗНН-ын даргаар сонгогдсон Ц.Ганхуяг “Дэмжсэн бүх хүнд талархсанаа илэрхийлье. Ард түмнийхээ талд ажил үүргээ гүйцэтгэх болно” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.