Фергюсонд хоёр цагдаа буудуулж, хүнд гэмтжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

fergusionАНУ-ын Миссури муж дахь Фергюсон хотын цагдаагийн газрын гадна эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод цагдаагийн хоёр ажилтныг буудан шархдуулжээ. Тус хотын цагдаагийн дарга Жон Белмарын хэлснээр, тэдний нэг нүүрэндээ, хоёр дахь нь мөрөндөө шархадсан байна. Мөн тэрээр шөнө дундаас хойш жагсагчид тарж эхлэх үед цагдаа нарын зүг гурван удаа буудсаныг хэлсэн байна. Үүний өмнө Холбооны хууль сахиулах байгууллагаас Фергюсон дахь цагдаагийн газрынхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргадаг тухай тайлан гаргасны дараа цагдаагийн газрынх нь дарга огцорчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.