Сербид гашуудал зарлалаа

Д.Тулга / Гадаад мэдээ

serbiaСербид төрөөд тав хонож буй нярай тээвэрлэж явсан аврах албаны нисдэг тэрэг осолдсон эмгэнэлт хэрэг гарсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Ослын улмаас аврах багийн дөрвөн хүн, хоёр эмнэлгийн ажилтан, төрөөд тав хонож буй нярай хүүхэд амь үрэгдсэн байна. Нярай амьсгалын дутмагшилд орсноос эмч нар яаралтай эмнэлэгт хүргэхээр аврах албаны нисдэг тэргээр зорчиж явжээ. Харамсалтай нь өтгөн манангийн улмаас нисдэг тэрэг унаж осолдсон байна. Тус нисдэг тэрэг цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас өнгөрсөн баасан гаригт Белградад газардахыг оролсджээ. Энэхүү эмгэнэлт ослын дараа тус улсын Батлан хамгаалахын сайд Братислав Гасич Сербийн засгийн газраас ням гаригт /III.15/ орон даяар гашуудал зарласныг мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.