Ким Чен Ун эрдэмтэнд генерал цол олгожээ

Д.Тулга / Гадаад мэдээ

kimУмард Солонгосын удирдагч Ким Чен Ун эрдэмтдэд цэргийн цол тарааж эхэлжээ. Тухайлбал, цэргийн ямар ч туршлагагүй Умард Солонгосын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Чхве Чон Сикэд генерал цол олгосон байна. Хэвлэлд мэдээлснээр, тэрээр тус орны батлан хамгаалахын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан нь энэ цолыг хүртэхэд гол нөлөөлсөн бололтой. Учир нь түүний удирддаг хүрээлэн баллистик болон дунд тусгалын пуужин бүтээх ажил эрхлэдэг байна.

Эрдэмтдэд энэ мэтчилэн цэргийн цол тарааж эхэлснийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн сэтгүүлчид мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, хоёр том таван хошуутай мөрдэс бүхий цэргийн дүрэмт хувцас өмссөн эрдэмтнийг Умард Солонгосын телевизээр гаргасан байна. Мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Батлан хамгаалахын аж үйлдвэр хариуцсан нарийн бичгийн дарга Пак До Чон маршал цол, тус намд машины үйлдвэрийн асуудал хариуцдаг Жу Гве Чан хурандаа генерал цол тус тус авсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.