Зуухандаа нуусан 20000 евротой тэнцэх юаниа шатаажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

yuanХятадын иргэн Хао Бин ажилчдынхаа цалинг гэрийнхээ зууханд нуусан байжээ. Харамсалтай нь түүний эхнэр цай чанахаар зуухаа галлаж, хэсэг хугацааны дараа нөхөр нь ууттай мөнгөө санаж зуухнаас авахад бараг шатаад дууссан байж. Тэнд ажилчиддаа өгөх цалин болох 20.000 евротой тэнцэх юань байжээ.

Хао “Үнэхээр хүнд цохилт боллоо. Миний эхнэр намайг сүйрүүлсэн ч би түүнийг уучилсан, бид энэ асуудлыг даван туулах л болно” гэж хэлсэн байна. Тэрээр нэгэн барилгын төслөө дуусгаад бүх мөнгөө авсан байжээ. “Бид өөрсдөө ямар ч мөнгө аваагүй байсан. Гэхдээ бид найз нөхөд, гэр бүлийнхнээсээ мөнгө зээлж ажилчдынхаа цалинг төлсөн. Бид хамгийн найдвартай газар гээд зуухандаа мөнгөө нуусан юм. Маргааш нь бид бүх ажилчныхаа цалинг өгөх гэж байсан” гэж нэмж хэлсэн байна. Шатсан мөнгөний кодтой хэсэг нь үлдсэн байсан бөгөөд Хятадын банкинд солиулах гэсэн боловч банк хүлээн аваагүй байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.