Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар алтан медаль хүртлээ

Д.Тулга / Спорт

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болсон жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Гранпри" тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байгаа аж. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Гэрэлтуяа, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа нар өрсөлдсөнөөс Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлэн алтан медаль хүртэж, Д.Амартүвшин хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр эхний өдөр үзүүлсэн амжилт буюу хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар Манай жүдочид Тбилисийн гранприг одоогоор тэргүүлж байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.