Өсвөр насны 5 хүүхэд сургуулийнхаа хүүхдийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

cnncnncnn

Өсвөр насны хүүхдүүд сургууль дээрээ өдрийн хоолны цагаараа цуглан сургуулийнхаа хүүхдийг хэрхэн амийг нь хороох талаар ярилцан суудаг байв. Өөр сурагч яриаг нь сонсож сургуулийн эрхлэгчдээ мэдэгдсэнээр цагдаагийн байцаалт, мөрдөн шалгалтыг эхлүүлжээ. АНУ-ын Флофинг Уэльсийн ахлах сургуулийн 18 настай хүү Christopher Gibson, 17 настай 2 охин Jessica Good, Anastasia Lakin, мөн 15 настай Andrew Totten нар нийлэн хуйвалдаж, сургуулийнхаа хүүхдийн амийг хороохоор төлөвлөж байсан байна.

Цагдаагийн ахлагч Пете Дуганы мэдэгдэж байгаагаар эдгээр хүүхдүүд өглөө болгон цайны цагаар уулзаж төлөвлөгөөний нарийн ширийн зүйлсийг ярилцдаг байж. Уулзалт болгоноор төлөвлөгөөгөө сайжруулж явсаар, эцсийн уулзалтан дээрээ зэвсгээ авчирч, хаана хэзээ яаж хороохоо хүртэл маш сайн төлөвлөсөн байв. Тэдний бай нь тэдгээр хүүхдүүдтэй нэг группд хамт сурдаг хүүхэд бөгөөд тэр хүүхэдтэй харьцахад хэцүү төвөг учруулдаг байсан учраас нийлж амийг нь хөнөөхөөр шийдсэн байна.

Одоогоор хэргийг үйлдэх гэж байсан 5 хүүхдийг баривчилан хорьж, Пима мужийн шоронд аваачжээ. Аз таарахад бид хэргийг болохоос нь өмнө зогсоож амжлаа гэж цагдаагын ахмад Пете дуган хэлсэн байна.

Т.БАТСҮРЭН

cnn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.