Улаанбаатар хотын цагдаагийн газар “шилэн” уулзалтын өрөөтэй болжээ

Д.Тулга / Хууль

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудаас иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам батлагдсан. Журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ил, тод нээлттэй болгох, ёс зүйтэй төрийн албыг сахих, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/08 дугаар тушаал гарчээ. Улмаар журам гарсаны дагуу тус цагдаагийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер, техник тоног төхөөрөмжээр тоноглогдсон тусгай өрөөтэй болжээ.

Тус байгуулага Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.