Улаанбурхан өвчний тархалт нэмэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм. Тус өвчний тархалт энэ сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт 50, Өмнөговь аймагт найман хүн нийт 58 тохиолдол бүртгэгдсэн гэж Шуурхай удирдлагын төвөөс мэдээлжээ.

Тэдгээрийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй буюу есөн сараас доош сартай хүүхдүүд байгаа юм байна. Учир нь есөн сар болон хоёр настай хүүхдүүдийг Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакцинд хамруулдаг байна. Тэгэхээр вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд болон ямар нэгэн шалтгаанаар вакцинаа хийлгэж амжаагүй хүүхдүүд энэ халдварыг авч өвчлөх магадлал өндөр байна гэдгийг эмч нар хэлж байна. Гэхдээ уг өвчин зөвхөн хүүхдэд тусахгүй, дархлаа тогтоогүй хэнд ч халдварлаж болдог аж.

Энэхүү өвчний үед цочмог байдлаар өндөр халуурч, бие сулрах, цочмог, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх шинжээр эхэлж нус гоожих, хоолой сөөж олон удаа ханиалгах, нүд улайж, нуухдах, нулимс гоожих, гэрлээс гялбах зэрэг шинжүүд илэрч өвчний 1 дэх хоногийн сүүлч хоёр дахь хоногт бага арааны харалдаа завьжинд шар будааны чинээ цайвар шаргал өнгөтэй толбон тууралт гардаг байна. Энэ тууралт өөр ямарч өвчиний үед гардаггүй. Энэ тууралт нь 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна.

Уг өвчин амьсгалын замаар дамжин халдварладаг. Хэрэв хүүхдийн биеэн дээгүүр халууралт тууралт бүхий хам шинж илэрсэн тохиолдолд гэртээ юм уу, эмнэлэгт яаралтай тусгаарлах хэрэгтэй бөгөөд олон нийтийн газраар явж болохгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй юм байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол хугацаанд нь вакцинаа хийлгэх. Мөн хүүхэддээ витаминлаг хоол хүнс өгч, дулаан хувцаслах юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.