Улаанбурхан өвчнөөр 93 хүн өвчилжээ
Монгол Улсад устсан гэх улаан бурхан өвчний тохиолдол анхлан Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт улаан бурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохиолдол илэрчээ. Харин өчигдөрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Д.ТҮВШИН
Сэтгэгдэл