Унадаг дугуйн загварт хувьсал авчирчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Португалийн хэсэг оюутан нийлэн шинэ төрлийн дугуй зохион бүтээжээ. Тэд уламжлалт хуучин загварын дугуйг, ачаа тээвэр зөөхөд зориулсан дугуйтай нийлүүлэн нэмж цахилгаан мотор суулгасан байна.

gadaad

Мөн дугуйгаа маш чамин, загварлаг байдлаар хийснээр нэгэн төрлийн шинэ өнгө төрх, дугуйны ертөнцөд шинэ хувьсгал хийж байгаа юм. Дөрөөнд мэдрэгч суурилуулсан байх бөгөөд дугуй унагчид нэмэлт хүч шаардлагатайг мэдрэх үед мотор автоматаар асах юм байна. Харин мотор ажиллаж байхад гарын арааг солимогц мотор унтарна гэжээ. Дугуйнуудын шаврын хаалтыг 3D принтерээр хэвлэсэн бөгөөд уламжлалт загварыг орчин үеийн технологиудтай хольж байгаа бас нэг онцлог юм. Гэвч энэ зах зээлд тэднээс гадна өөр олон компаний ижил төрлийн дугуйнууд үйлдвэрлэгдэж худалдаалж эхэлжээ. Гэсэн ч шинэ загварын уг дугуйг хийхэд зах зээлээс шахагдан гарч байгаа Португалийн модны үйлдвэрүүд сэргэх юм. Тиймээс бизнесмэнүүд болон загварлаг эрхмүүд энэ санааг дэмжиж ажиллаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

gadaad


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.