Ирээдүйд модон байшин дэлхий дахины хэрэглээ болно

Д.Тулга / Орон нутаг

gadaadВанкуверийн архитектор Майкл Грийний “MGA” компани нь 29,5 метр өндөр байшинг дан модоор хийжээ. Сүүлийн үед өндөр байшинг модоор хийх төсөл санаанууд ихэсч байгаа бөгөөд сардаа 1-2 шинэ модон байшингийн төслүүд энд тэнд батлагдаж байгаа талаар Майкл хэллээ. Тэдний компани нь Ванкувэрт 18 давхар, Вена хотод 20 давхар модоор хийгдэх байшингийн төсөл авсан тухайгаа хэлэв.

gadaadТэд газар хөдлөлтийн өндөр бүсүүдэд судалгаа хийсэн бөгөөд 30 давхар модон байшин барихад ямар ч асуудалгүй гэсэн байна. Мөн тэд энэ модон байшин бол барилгын ирээдүйг өөрчилнө гэж үзжээ. Энэ их хотжилтоос үүсээд байгаа нүүрсхүчлийн хий болон бусад цемент, тоосго, төмөрнөөс ялгарах хорт бодисуудыг модоор бүтэх байшин бүрэн зогсоож чадна гэжээ. Мөн мод нь ган төмөр болон бусад барилгын түүхий эдүүдийг бодвол хамаагүй хямд бөгөөд, барилгын явц ч хамаагүй хямд зардлаар босох юм байна. Майкл Грийний хэлснээр инженерчлэлийн тооцоолол хийсэн моднууд нь барилгыг маш хүчтэй, бах бөт болгодог аж. ИРээдүйд дэлхийн улс орнууд эко, модон барилгыг илүүд үзэх болно хэмээн тэрбээр онцолсон байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:09


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.