ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголын уулчид холбоо тасраад байна

Д.Тулга / Эрүүл мэнд

UUL uurhai

Зураг: Монголын уулчид баруун гар талаас Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар

Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

Харин Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар дөрөвдүгээр сарын 5 ны өдөр замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа хоёртой албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс газар хөдлөлтөөс хойш холбоо тасраад байна. Олон улсын хэвлэлд мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранг үүсч, олон улсын уулчид тус газарт хашигдсан, амь нас нь үхлийн эрмэгт байна гэж мэдээлж буй юм. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авчирч байсан 5 уулчин нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Н.МЯГМАР

gazar


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.