Эмэгтэй хүмүүжигчдийн 20 хувь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний аминд хүрчээ

Д.Тулга / Хууль

ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид 331 эмэгтэй ял эдэлж байна. Үүнээс хүний амь нас хохироосон гэмт хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүд ихэнх нь байгаа бол сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэх байдал ихэссэн байна.

Тэдний 30 хувь буюу 97 эмэгтэй Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан /Хүнийг санаатай алах/ гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол тухайн эмэгтэйчүүдийн 20 хувь гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэхүү гэмт хэргийг үйлдсэн талаар судалгаа гаргажээ. Харин 26 хувь нь буюу 82 эмэгтэй Эрүүгийн 148 дүгээр зүйлд /Бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх/ заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байна.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр 12 эмэгтэй ял эдэлж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гадаад улсын иргэд ч холбогдон шалгагдаж байгаа аж.

Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 71 хувь анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол 43 эмэгтэй нь хоёр удаа, 24 эмэгтэй гурван удаа, 21 эмэгтэй нь дөрвөн удаа ял шийтгэгдсэн байна. Ялтануудын 21.1 хувь хүндэвтэр, 28.7 хувь нь хүнд, 50.2 хувь нь онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгджээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.