Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно

Д.Тулга / Хууль

tsetsЭнэ сарын 29-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох юм байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоожээ.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн холбогдох заалтууд энэ зарчмыг зөрчин, асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосон байна хэмээн үзэж Үндсэн хуулийн цэц 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 02 дугаар дүгнэлт гаргасан билээ.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хэлэлцээд, түүний зарим хэсэг буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж холбогдох шийдвэр гаргажээ. Иймд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.