Усны хольцтой сүү зарахаар авч явж байжээ

Д.Тулга / Хууль

НМХГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран төмөр замаар нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд хөдөө орон нутгаас нийлүүлэгдэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн галт тэргэнд шалгалт хийжээ. Шалгалтын явцад сүү, сүүн бүтээгдэхүүн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй, зориулалтын бус саванд савлан тээвэрлэж байгаа нь илэрсэн байна. Тухайлбал, иргэн Б.Нямдорж, Б.Нарантуяа, Ш.Чулуун-Отгон, Н.Нэргүй нарын хэрэглэгчдэд нийлүүлэх гэж байсан сүүний чанар, аюулгүй байдлыг газар дээр нь шинжлэхэд Б.Нарантуяагийн 18литр сүү нь арван хувийн усны хольцтой байжээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.