Бааварт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Д.Тулга / Хууль

baawarХип хоп холбооны Ерөнхийлөгч Бааварт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх байсан ч прокурорын хүсэлтээр хойшилсон. Учир нь “Дүүргийн I прокурорын газрын нийт прокурорууд сургалтад хамрагдаж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ.

Харин шүүх хурлын тов өнөөдөр товлогдож, Бааварт холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 15.00 цагаас шүүхээр болжээ. Түүнийг төрийн албан хаагчийн биед халдсан хэргээр шүүх гэж буй. Тодруулбал Эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хэргээр шүүх юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000