Бүргэдчин Ашолпан охин англи хэл сурч байна

Д.Тулга / Боловсрол

aisholpanБританийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, “Ашолпаны амьдрал” нэртэй баримтат киноны гол дүрийг бүтээсэн 13 настай бүргэдчин охин өөрийн нутагтаа Англи хэл сурахаар шамдаж байна. Түүнийг Баян-Өлгий дахь Турк сургууль сайн дураар сургуульдаа авч, Арабын улсуудад олон жил дипломатын алба хашсан К.Сайраан өнгөрсөн 11 дүгээр сард Арабын нэгдсэн Емират улсад болж өнгөрсөн Олон улсын шонхорын үзэсгэлэнд аавынх нь хамт оролцуулжээ. Харин олны анхаарлыг татаж байсан “Ашолпаны амьдрал” баримтат киноны зураг авалт дуусч ирэх онд буюу 2016 онд нээлтээ хийх юм байна. Нээлтэнд Айшолпан охин аавынхаа хамт Америк явж оролцож магадгүй талаар “Tseren Tours” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор мэдээлжээ. Мэдээж тун удахгүй болох кино нээлтэндээ охин Англи хэлтэй болж очих төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн 10 дугаар сард Баян-Өлгий аймагт 15 дахь жилдээ зохиогдсон “Хыран 2014 Бүргэдчидийн баяр”-т Цамбагарав уулын орчимд амьдардаг Н.Айшолпан охин оролцож 72 бүргэдчинээс манлайлан тэргүүн байрыг эзлэж байсан түүхтэй. Бүргэдийн баярт анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь олон улсын анхаарлыг татаж АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент” “Ашолпаны амьдрал” нэртэй баримтат кино хийхээр охины ээж аавтай нэг долларын гэрээ байгуулсан тухай яриа олныг шуугиулж байсан юм.

Б.ГЭРЭЛ

aisholpan

aisholpan

aisholpan


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000