Төмөр замынхан Захиргааны байраа хүүхдийн цэцэрлэг болгоно

Д.Тулга / Боловсрол

tumur zam

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 42-т байрлалтай олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болгохоор хүлээлгэн өгчээ. Энэ талаар Улаанбаатар төмөр замаас тодруулахад “Одоогоор захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох ажил эхлээд байна” гэж мэдээллээ.

Баянгол дүүрэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13 мянга гаруй хүүхэд байдаг. Үүний 450 хүүхэд нь ирэх жилээс суралцах цэцэрлэгтэй болж байгаа юм. Цэцэрлэг болгох зардлыг төмөр зам 100 хувь гаргах бөгөөд улсын цэцэрлэг эсвэл Төмөр замын ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг байх эсэхийг БСШУЯ шийдвэрлэх гэнэ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000