Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн ажлаа өгчээ

Д.Тулга / Боловсрол

1998 оноос хойш Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Сепп Блаттер өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн талаар BBC болон CNN агентлаг онцоллоо. Блаттер болон одоогийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке нарыг АНУ-ын хууль сахиулагчид 10 орчим сая долларын авилгалын хэрэгт буруутай гэж үзээд байгаа. Хэдийгээр нотлогдоогүй байгаа боловч чухам энэ асуудлаас болж Блаттер зайгаа тавихад хүрсэн гэж таамаглаж байгаа юм.

Америкийн хууль сахиулагчдын үзэж байгаагаар мөнгө угаасан гэгдэх 10 орчим сая долларыг тус улсын төвийн бүсэд байрлах банкуудаар гүйлгээ хийсэн гэж харддаг. Ямартай ч Блаттер үүргээсээ татгалзсанд англичууд төдийгүй европ тивийнхэн таатай хүлээж авсан байна. Өдгөө 79 настай тэрбээр 17 жилийн турш ФИФА-гийн тэргүүнээр ажилласан юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.