Бямба гаригт 300 мотоцикл, 50 дрифт машин жагсана

Д.Тулга / Спорт

chopperНайрсаг Улаанбаатар төслийн хүрээнд энэ сарын 6-нд “Талын салхи” 2015-Улаанбаатар олон улсын анхдугаар мото наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Red Falcons” мото клуб, “Монголын чопперчин ахан дүүс” клуб хамтран зохион байгуулах гэж байна. 300 гаран мотоцикльчид, 50 гаран дрифт машинууд оролцсон цуваагаар Улаанбаатараас Хүй долоон худаг хүртэл тодорхой маршрутаар явж Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт мото спорттой холбоотой үйл ажиллагааг явуулахаар зэхсэн гэнэ. Тус наадмын зорилго нь залуусын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монголд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, мото сонирхогч залууст замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг олгох ба цаашдаа энэ наадмаа ОУ-ын дэлхийд нэртэй мото фестивалын түвшинд хүргэх юм байна. Мото наадмийн үеэр тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа, үзүүлбэр, шоу тоглолт зэргийг үзүүлэх ба гол онцлог нь наадмын үеэр согтууруулах ундаа зарж борлуулж, хэрэглэхгүй байх юм байна. Хүрэлцэн ирсэн зочид, сонирхогчид гэх 2000 орчим залуусыг хамарсан мото спортын соёлыг түгээх томоохон наадамд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж буйгаа тэд хэлсэн юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл

tkpykixkgn [149.202.238.204] 2020-05-03 01:30:28

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

beslbcdfxg [149.202.238.204] 2020-05-03 01:30:26

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.