Солонгос эмч нар түлэгдсэн хүмүүст үнэгүй оношлогоо хийнэ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Солонгос улсын Hallym их сургуулийн “Hangang Sacred Heart Hospital” эмнэлэгийн эмч нар өнөөдөр түлэгдлийн дараах сорви, үлдэцтэй хүмүүст үзлэг оношлогоо хийх гэж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгдүгээр давхарт 13.00 цагт болох энэ үзлэгийн бүртгэл одоогоор дууссан, үзэх хүний тоо хязгаартай юм байна.
“Hangang Sacred Heart Hospital” эмнэлэг нь 2014 оны 11 дүгээр сард ГССҮТ-ттэй хамтран ажиллах гэрээгээ сунган байгуулсан бөгөөд тус эмнэлэгийн Түлэнхий Пластик мэс заслын тасгийн эрхлэгч Lee Jong Wook, түлэнхийн тасгийн эмч Cho Yong Suk нар хугацаандаа багтаж бүртгүүлсэн өвчтөнүүдэд үнэгүй үзлэг оношлогоо хийж зөвөлгөө өгөх юм.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл