Хятадын анхны сансрын “Тэнгэрийн орон” станц дэлхий рүү унана

Д.Тулга / Орон нутаг

cnИрэх саруудад Хятадын анхны сансрын станц болох “Тиангун-1” дэлхийн агаар мандалд орж ирэх талаар “IFLScience” мэдээлжээ. Энэхүү станц нь 2011 онд дэлхийн тойрог замд оруулсан “Тэнгэрийн орон” хэмээх БНХАУ-ын өөрсдийн бүтээсэн анхны сансрын лаборатори юм. Нийт 10,3 метр урттай станцын даалгавар өнгөрсөн онд дууссан бөгөөд 2016 оны гуравдугаар сард холбоо тасарчээ. Одоо станц аажим аажмаар тойрог зам нь багассаар, ойрын хугацаанд дэлхий рүү унах юм байна.

Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Гадаад сансрын асуудал хариуцсан албанаас "Тиангун-1" станц 2017 оны аравдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд дэлхий рүү унана. Унах явцдаа ихэнх хэсэг нь шатаж алга болно гэж мэдэгджээ. Харвад-Смитсонианы Астрофизикийн төвийн эрдэмтэн Жонатан МкДоуелл “Одоо станцын ойртолтын тойрог нь 300 километр хүрсэн бөгөөд 2017 оны сүүлээр, эсвэл 2018 оны эхээр дэлхий рүү унана” гэсэн байна.

Хятадын сансар судлалын газраас тооцоолсноор, ихэнх хэсэг нь унах явцдаа шатаж дуусах боловч 100 килограмм хүртэлх жинтэй хаягдал нь дэлхийн гадаргад хүрч магадгүй аж. Гэхдээ үүнээс ч том хэмжээтэй хүний гараар бүтсэн зүйл дэлхийн гадарга руу ямар нэгэн жолоодлогогүйгээр унаж байсан тохиолдол бий аж. Хамгийн том жишээ нь, 2001 онд Оросын "Мир" станц унасан бөгөөд энэхүү биетийн жин 120 мянган килограмм байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.