Ц.Цэрэнпунцаг: Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг дагасан суурьшлын бүсэд хууль бус худалдаа цэцэглэсэн

У.Уранцэцэг / Хууль

-НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ ЖОЛООЧ НАР ДАГАСАН СУУРЬШЛЫН БҮС ҮҮССЭН-

Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэтэг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтыг тойрсон олон ноцтой асуудал яригдсаар ирсэн билээ.

Тэнд нүүрс тээвэрлэгч жолооч нар дагасан хууль бус худалдаа, архидан согтууралт, зам тээврийн осол, мансууруулах бодисны хэрэглээ, биеэ үнэлэлт гэх зэрэг олон гэмт хэрэг гарсаар байна. Үүнд төрийн байгууллагынхан анхаарал хандуулж, шат дараатайгаар олон ажил хэрэгжүүлж буй гэх мэдээлэл өгдөг.

Энэ хүрээнд саяхан ЦЕГ-ын дэд дарга болон Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаад иржээ. Уг ажлын хэсэгт ажилласан ЦЕГ-ын ХЖХОНАБХА-ны олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг Гашуунсухайт боомт орчимд шалгалтын ажиллаар яваад ирсэн гэж дууллаа. Холоос ирсэн хүнээс үг дуул гэдэг шүү дээ. Яагаад шалгалтаар очих болов. Тэнд одоогийн байдлаар ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Сайн байна уу. Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд сүүлийн хэдэн жилд нүүрсний жолооч нарыг дагасан суурьшлын бүс бий болсон. Тэрхүү бүсд маш олон асуудал яригддаг. Тэнд олны анхаарал татсан ийм эмзэг цэг бий болсон. Мөн шинээр суурьшлын бүс үүсч, нүүрс тээвэрлэх, нүүрс ачилт хийх тээврийн асуудалтай холбоотойгоор иргэд маш ихээр очсон. Тээврийн жолооч нар олноор ажлын байраа дагаж очсоноос үүдэн олон асуудал бий болсон. Тухайлбал, зохион байгуулалттай цэг нээн ажиллуулах, хууль нийцэхгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаагаас болж нөхцөл байдал хүндэрсэн.

Цагаан хаданд үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын ерөнхий сайд төр захиргааны байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Энэ дагуу ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу томилогдсон ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 19-21 өдрүүдэд тус бүсд ажиллаад ирлээ. Ажлын хэсгийнхэн тухайн хэсэгт төрийн байгууллагууд болон цагдаагийн хэлтэс хэрхэн ажиллаж байгаа талаар уулзалт зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцсан.

-Тэрхүү үүссэн суурьшлын бүсэд хэдэн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилладаг вэ. Цагдаатай холбоотой олон асуудал яригддаг шүү дээ. Тухайлбал, нүүрсний жолооч нараас мөнгө татдаг гэхчлэн мэдээллийг жолооч нар өгдөг. Энэ талаар?

-Цагаан хад суурьшлын бүсэд цагдаагийн гэрээт тасаг 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх, хууль дүрмийг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хариуцаж үүрэг гүйцэтгэж байна. Дээрээс нь тус бүс нутаг нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст харъяалагддаг. Мөн нутаг дэвсгэрийнхээ бүсчлэлийн дагуу Ханбогд сумын нутагт хамаарагддаг юм. Таны хэлсэн цагдаагийн алба хаагчидтай холбоотой олон мэдээллийг цагдаагийн дотоод хяналт шалгалт тухай бүрт нь нарийн хянаж ажилласаар ирсэн. Бидний ажлын хэсгийн шалгалтын хүрээнд цагдаагийн алба хаагчтай мэдээлэл нотлогдсон зүйл байхгүй байна.

image

-ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙНА-

-Хууль бус худалдаа гэдгийг жоохон тодруулж ярихгүй юу?

-Хууль бус худалдаа гэдэг нь хууль бусаар буюу ямар нэгэн байдлаар нутгийн захиргааны зохих ёсны зөвшөөрөл байхгүй, бүртгэл хийгдээгүй хоолны цэг байгуулж ажиллаж байгаа зөрчил их байна. Цагаан хад орчимд нийт 12 зөвшөөрөлтэй газар үйл ажиллагаа явуулж байна. 12 газар хүнс болон архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй гэсэн үг. Гэтэл дээрх бүсэд энэ тоо нь хэтэрхий их байгаа учраас цаашид зөвшөөрөл нэмж олгохгүй байх тал дээр сумын засаг даргын тамгийн газрын албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байгаа. Үүн дээр цагдаагийн байгууллагаас өдөр тутмын хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн бүртгэл хяналтгүй такси үйлчилгээ явуулах, хоол унд хийж жолооч нарт зарах, тэр ч бүү хэл архи согтууруулах ундааны зүйл хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зарах асуудлыг тухай бүрт нь илрүүлэн хариуцлага тооцож байна.

-Нүүрс тээврийн жолооч нар мими гэх хар тамхи хэрэглэж байсан нь тогтоогдоод байсан шүү дээ. Энэ асуудал дахин гарсан уу?

-Энэ асуудлыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасаг хариуцаж ажилласан.

-Тэнд албан ёсны тоогоор хэдэн жолооч нүүрс тээвэрлэж хөдөлгөөнд оролцож байна вэ. Тэд өөрсдийн эрхийн асуудлыг сөхөж мэдээлэл хийж байсан. Эргээд жолооч нарыг дагасан олон хууль бус асуудал яригддаг. Жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргадаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар 2500-3000 мянган жолооч тэнд нүүрс тээвэрлэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ихэвчлэн хурд хэтрүүлэх зөрчил гаргаж байна. Замын хөдөлгөөнд заагдсан дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцоогүйгээс үүдэн осол аваар их гардаг.

Мөн хил дээр үүсэж байгаа ачаалал их байдаг учраас батлагдаагүй замаар тээвэр хийх асуудал сүүлийн үед их байна. Энэ байдал нь нутгийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд нь сөргөөр нөлөөлж байгаа юм. Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг сөрөг нөлөө их байдаг. Манай гэрээт цагдаагийн байгууллага нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хөдөлгөөнд оролцож байх үед нь хяналт шалгалт зохион байгуулж зөрчил арилгуулахаар тасралтгүй ажиллаж байгаа.

-3000 жолооч нарыг 25 цагдаа хариуцаж ажиллаж байна гэлээ. Алба хаагчид бүрэн хянаж ажиллаж чадаж байна уу?

-Тэр нь хөдөлгөөнтэй байдаг бүс учраас болно. Яагаад гэхээр нэг дор удаан хугацаагаар төвлөрөхгүй гэсэн үг. Нэг хэсэг нь Цогтцэцээ сумаас тээвэр хийж байхад нөгөө хэсэг нь хил дээр ирсэн байдаг гэх байдлаар байнгын хөдөлгөөнтэй байдаг.

image

-НҮҮРСНИЙ ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛЖ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭНЭ-

-Цаашид тэрхүү бүсэд яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Манай зүгээс цаашид зөрчил гаргаж буй жолооч нарыг хариуцаж байгаа аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийх, тэр бүсийг хариуцаж байгаа засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэхдээ замын чиглэлийг өөрчилж шинэчлэх, авто зогсоолуудыг шинээр байгуулах, үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд шаардлага хүргүүлэх, оочирлож байгаа жолооч нарыг журманд оруулах тал дээр олон ажил хийнэ. Хамгийн гол нь оочир дараалал ихээр үүссэнээс болж маргалдах, гэмт хэрэг үйлдэх, яарсан жолооч нар хүн дайрах, гэмтээх зэрэг хэрэг гарч байдаг шүү дээ. Мөн зам тээврийн ноцтой ослуудаас урьдчилан сэргийлэх үүднээс замын тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг хяналтанд авах юм. Хууль бусаар жолооч нарыг дагаж хоол болон янз бүрийн бараа зардаг иргэдийг бүртгэлжүүлж нэгдсэн хяналттай болгох зэргээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа сайжирч байна. Мэргэжлийн хяналт, Засаг захиргаа, цагдаагийн байгууллага, иргэд хамтарснаар тодорхой хэмжээний ахиц ажиглагдаж байна. Бид нарыг очсоноос хойш ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй байна. Мөн дээрээс нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг бүртгэлжүүлж байгаа. Түүнчлэн тэнд байнга оршин сууж үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг албан ёсны бүртгэлтэй болгож байгаа. Иймээс энэхүү бүс цэгцрэх шатандаа явж байна.

-Сүүлийн үед “ЯНХАН” жолооч гэх нэршил гарч ирээд байна шүү дээ. Энэ нэршил хаанаас гараад ирсэн, ямар учиртай нэршил вэ?

-Энэ асуудал бол биеэ үнэлэгч нартай холбогдсон юм уу аль эсвэл биеэ үнэлэгч нарыг байнга машиндаа авч явдаг гэх асуудлаар дээрх нэршил гараагүй юм. Энэхүү олон нийтийн дунд яригдаад байгаа нэршил нь жолооч нарын үйл ажиллагаатай холбоотой юм билээ. Яг ямар үйл ажиллагаа вэ гэхээр тухайн жолооч машинаас машины хооронд явж тээвэр хийдэг үзэгдэл их байдаг. Тухайлбал, хил гарсан машинаа өөр хүнд өгч, хилээр орж ирж байгаа машиныг буцаж унаж явдаг. Өөрийн гэсэн машингүй олон машин дамжиж нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг тэгэж нэрлээд байгаа юм. Үүн дээр бид нар анхаарч ажиллаж байна. Нэгдсэн байдлаар өөрийн эзэмшлийн машинтайгаар нүүрс тээвэрлэлт хийлгэдэг болгох тал дээр ажиллаж байгаа.

-Жолооч нарыг байнга торгодог гэх асуудал их яригддаг шүү дээ?

-Тээвэр хийж байгаа жолооч ямар зөрчил гаргаснаас нь хамаарч торгуулийн арга хэмжээ авч байгаа. Тухайн жолоочийн гаргасан зөрчлийн хор хохирол ямар байснаас хамаарч хууль заагдсан шийтгэл хүлээлгэж торгож байгаа. Цагдаагийн байгууллага бол зөрчилд нийцсэн хуулийн дагуу л арга хэмжээ авч байгаа. Торгуулахгүйн тулд жолооч зөвшөөрөгдсөн зам, маршрутаараа заагдсан дүрмийн дагуу хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох ёстой. Тэрнээс биш хууль зөрчсөн бол торгуулах нь зүй ёсны хэрэг. Цаг хожих гэсэн өөрийн эрх ашгаасаа болж хүний амь насанд хүртэл хүрч болзошгүй нөхцөл байдал үүсдэг. Хүний амь нас болон өөрийнх нь эрүүл мэнд амь нас эрсэдэхгүй байлгах үүднээс цагдаагийн алба хаагчид зохицуулж ажиллаж байгаа юм. Өөрөөсөө шалтгаалж хууль зөрчиж болохгүй шүү дээ. Иймд бид зөрчил үйлдэгдэж, гэмт хэрэг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх гэсэн чиглэл барьж тасралтгүй ажиллаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:14:28

Tpovxl http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [198.44.212.248] 2019-05-12 16:11:58

Төмөрзам бариулаагүй хүмүүсээ л муу хэлцгээ

Зочин [59.153.87.48] 2019-05-12 11:07:09

замаа зс

хх [202.55.191.194] 2019-05-12 08:53:18

цаашдаа нүүрсээ урагш нь гаргах л юм бол төмөр замаа хурдан бариачээ авто тээврээс чинь болж залуучууд маань үхэж ,нутаг орон маань зуун жидээ эргэж сэргэхгүйгээр мөхөж байна малын бэлчээр булаг шанд өвс ургамал ч үгүй боллоо таван толгой гэж байхгүй байсан бол гэж ч бодохын

ээ [202.55.191.194] 2019-05-12 08:47:56

энэ нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинууд чинь мөргөлдөх юмуу аваар осолд орохоороо жолоочоос юу ч үлддэггүй юм байналээ кабин нь яг базаад хаячинсан цаас шиг болдгийн байналээ

Зочин [112.72.11.122] 2019-05-11 07:55:49

Зөрчил гаргасан жолоочийн бичиг баримтыг цагдаа нь аваад алга болчихдог нэр устай нь хэлээд авах гэхээр тэр дарга авсан нөгөө хэлээд байгаа дарга дээр нь яваад очихоор би аваагүй гэж өчнөөн хоног хүний ажил алдуулж байж нааш цааш нь таксигаар явуулна бөөн мөнгө зарлагадна бид ямар энэ газар жаргал хөөж ирсэн үү? Энэ дарга хотоос яг юу шалгаж цагаан хаданд ирсэн юм ард түмний хөлс хүчээ өргөсөн татварын мөнгөөр энэ хүртэл Цагаан хад юу гэж ирсэн юм Ганц мод орж хятадын хөгжлийг хар Цагаан хадны замбараагүй дүрэмгүй амьдралаа хар өдөр шөнө,газар тэнгэр шиг ялгаатай бид яг үнэндээ 18-р зуунд амьдарч байна шүү дээ эрхэм хар амиа бодсон хулгайч дарга нараа

Зочин [66.181.161.20] 2019-05-11 01:22:31

tsagdaa nar uzej shalgachihaad zurchilgui baihad yvuulchihaad araas torguil bichsen baih yma ingej bolohgui bizde tsagaan hadnii tsagda

Зочин [66.181.161.92] 2019-05-10 15:14:25

Teneg huur we

Зочин [202.55.188.36] 2019-05-10 16:04:04

Tgd ene hden jolooch nar chn yu idej uuhin be malnuudaa

zovhin [66.181.161.103] 2019-05-10 14:34:07

tsagdaa joloochiinbicheg barimtiin xuraaj avaad arga xemjeeg ni tuxain ued ni avaxgui,avaad allga bolchino xed xonog araasaa guilgej zalxaagaad etest ni joloochoos esbel xujaa naraas dansaar bus belneer mungu avaad yvuuldag. 500000-1000000 ch avdag. tomliltoor irex gej darga nartaa 10sayiin xaxuul ugdug ch gej yrigddag

Зочин [66.181.161.92] 2019-05-10 11:32:27

1966 оны хилийн хуулиар бол хилийн зурвасаас 20 км д юу ч байх ёсгүй гээ биздээ.

Зочин [202.179.24.222] 2019-05-09 05:02:59

цагдаа тэр хэдэн амьдрах гэж ядаж явээ хоолны хэдтэй ноцолдох гэрэг бна уу?

Зочин [150.129.141.130] 2019-05-09 03:31:42

1212

иргэн [202.9.43.61] 2019-05-09 02:32:47

Энэ машинаар нүүрс зөөдөг явдалыг бүр болиоч!!!!олон айл тэжээж амдрал залгуулж байгаач их эрсдэлтэй зам байгаа харагдаад .л байх юм.зогцуулах хэрэгтэй.гэрээсээ хол хэдэн сар хүлээж нэг хэдэн төг/ авдаг ийм амьдрал хол явахгүй ээ.хэцүү юм шиг рарагдаад бх юм.Энэ хариуцсан хүмүүс төлөөлөгч бна уу.!!!!!!!Монгол хүн сайхан амьдараад амьд явах баталгаа алга.!!!!!!!!!!Сайн Анхаараач!!!!!!!!!!Өөрчилөөч.*********

babybabushka [202.126.89.191] 2019-05-09 02:21:25

setguulchee ugnuudee zuv bichne shvv tsagdaa nar avilga avdag asuudal gazar avsan jolooch nar bugd heldeg dee

zochin [103.80.210.64] 2019-05-09 00:44:18

hutsdag tsagdaa be


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.