Халх гол шинэ сумын нээлт наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр болно

М.Амаржаргал / Орон нутаг

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өчигдөр боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцуулсан байна.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Ойн үеэр

  • Байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн,
  • “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал,
  • Уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,
  • А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд,
  • “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн,
  • Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.

Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:36:41

FiMRtl http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.17.227] 2019-07-26 10:04:40

Дорнодын Халх гол Хамар даваанд 1980-1985 онд алба хаасан үе үеийн дайчид даа болон ангийнхаа нийт офицер ахлагч ар гэрийнхэнд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн баярын мэнд хүргэж байна. 1984 онд намайг хал цэрэг байхад түүхэн ялалтын 45 жилийн ой болж байж билээ

Зочин [64.119.17.227] 2019-07-26 10:30:21

Манай ангийн хажууханд орос япон цэргийн булш унаж сүйтгэн онгоц хуягт танкийн үлдэгдэл болон их буу болон бууны сум хонгио мөн ч элбэг байдаг байлаа.Одоо тэдгээр түүхэн дурсгал болох зүйл бүгд төмрийн хог дээр очиж алга болсон байна лээ. Хамар даваанд дээр сүндэрлэх шинэ хөшөөний нээлт 1984 оны 8 сард болж Ж.Батмөнх дарга нээлтэд оролцож манай ангийн цэргүүд түүхэн ойн харуул хамгаалалт анд оролцож байлаа.Одоо Монголд буй хөшөөний дотор хамгийн өндөр нь болов уу? ЗӨВЛӨЛТ-МОНГОЛЫН ДАЙЧДЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ.

zochin [185.39.141.108] 2019-07-26 09:15:45

japanii 1 sonind .... orosiig ezlen avahaar mongoliin nutgiig zailshgvi dairan ungruh ...... yag vnendee orosuud mongold tus hvrgesen neriin door .........mongoliin nutag devsgeriig ashiglan mongol nutag deer .....mongol tsergvvdiig banmai bolgon daind ashiglaj amiig ni horoolgoson ....orosuud uursduu . tsust yaragchid yum shde . gejee ... japan chuud bid .. 600 myangan hvn amtai mongol ruu niislel rvv dairaagvi ..... harin esergeeree . mongoliig uls gej hvleen zuvshuuruugvi baisan hytadiig japan bid ezelchihsen .. baisan yul shde .. gej bichsen bn.. yag l vneniig ugvvlj dee ...

иргэн [203.91.115.44] 2019-07-26 04:59:58

Халх голын дайнд? эрэлхэгээр тулалдаж Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн? дивизийн дарга хошууч Ч ,Шаарийбууд Баатар цолыг нэхэн олго? Үнэнд нийцнэ??

Зочин [64.119.16.44] 2019-07-26 03:13:46

Gajig sotsiali,m

Зочин [202.126.89.186] 2019-07-26 03:41:43

Chinii kapitalizm bugdiig ni l sunuuh shiv xee


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.