Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс уриалга гаргажээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлигээс доорх уриалгыг гаргажээ. Уриалгад "БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 28060-д хүрч, 560 гаруй хүн нас бараад байгаа төдийгүй, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учирч, Хятадын төр засаг, нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна. Бүс нутгийн улс орнууд, дэлхий нийтийн өмнө томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад олон улсын хамтын нийгэмлэгийн уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал төдийгүй, улс түмнүүдийн хүмүүнлэгийн болон сэтгэл санааны дэмжлэг, бодит тусламж БНХАУ-д зайлшгүй шаардлагатай байгааг бид олж харж байна. Дэлхийн улс орнууд эл хүнд байдлыг даван туулахад нь зориулж БНХАУ-д янз бүрийн дэмжлэг тусламж үзүүлж эхлээд байна. ОХУ, Австрали, Япон, БНСУ, Казахстан, Киргизстан, Тайланд, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Шинэ Зеланд зэрэг 20 гаруй улсаас тусламж үзүүлжээ. Монгол Улсын Засгийн газар 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгээс төрийн ба төрийн бус байгууллагууд, БНХАУ-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт монголчууддаа уриалж байна. Уриалгыг хүлээн авч, дараах дансаар хандив ирүүлнэ үү. Банкны нэр: Хасбанк Дансны нэр: Монгол,Хятадын Найрамдлын Нийгэмлэг Дансны дугаар: 5003011207 Лавлах утас: 95959329, 99081580 Сайн сэтгэлийн хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгөх болно" гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:55

ИргэнЦ.Баясгалан [192.82.74.86] 2020-02-09 13:16:21

Учир мэдэхгүй байж ,болчимгүй,Хүний мөсгүй хандлага бүү гаргаж байгаарай залуус минь..Хүний нүүрэн дээр ил гарч ирээд хэлж чадмааргүй дэндүү авиргүй зан ааш, үг хэллэгийг энэ коммент гэдэг харилцааны хэрэгслээр бусдад илгээж байгаа нь эвгүй юмаа.Соц-ын үеийн /1965-1990-ээд оны үеийн/ улс төрийн суртал ухуулгын ул мөр олон жилийн туршид зарим хүний оюун санааг хордуулсаар байх нь дээ янз нь.Бид хятадын ажилсаг ард түмний ариун цагаан хөдөлмөрөөр бүтээгдсэн бүх төрлийн хоол хүнс, эд бараа,Үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмжүүд,нарийн багаж хэрэгслүүд,эмнэлэгийн бүх төрлийн үйлчилгээг авч байгаа шүү дээ.Монгол хүн өөрийн гараар хийсэн ,эх орныхоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг хангадаг бол сайхан л юм.Гэхдээ бид одоодондоо бүхнийг хийх боломжгүй,Та бид өөрсдийн гараар юу хийж чадах вэ?...Даавуу хийж байна уу? Хөх зүү,хөндлөн хадаас хийж чадаж байна уу.Та Хятадад үйлдвэрлээгүй бараа, материал. орон сууц,хоол хүнсийг хэрэглэдэггүй юу? .

иргэн Ц.Баясгалан. [192.82.74.86] 2020-02-09 12:06:11

Ядарсан цагт хүний чанар танигддаг.Энэ аюулт өвчин ганц Хятад улс биш дэлхий нийтийг түгшээж байна.Байгаа боломжоороо Их Хятадын ард түмэнд санаа сэтгэлийн болон эд материалын тус дэм үзүүлэх хэрэгтэй ард түмэн минь!!!.Хятад улсын засгийн газар.ард түмэн Монгол улсын засгийн газар, ард түмэнд аль миний мэдэх 1956 оноолс хойш үзүүлсээр ирсэн эдийн засгийн болон бусад олон талын дэмжлэг туслалцааг тоочоод барахгүй дээ.Хүнлэг байцгаая!!!

zochin [192.82.69.190] 2020-02-08 09:03:04

Handiv uguh ni ug ni biz.Ene neg teneg hyatadiig muuldag setgelgeeneesee salmaar um!!Uursduu surhii,mundag um shig.Tsagaa tulahaar hamgiin uudgui archaagui,amia bodson uursdiiguu shuumjleech!!!Tuslahgui um bol duugui bai!!Chamaar dutahgui!!setgelgeenii yaduurluud min!!Hulgaich,luivarchidtaigaa temtseets!!

Аяга агтны хариу санаарай [202.9.40.88] 2020-02-08 05:58:55

ЗӨНДӨӨ ЗЭЭЛ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛОН ЗАЛУУС ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГЭЭР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛЖ БАЙГАА ШҮҮ... БОДООРОЙ. ..

Agi [64.119.17.173] 2020-02-07 12:54:39

Uvchin zovlon haana ch garch, hen ch tusaj bolno shde. Chadliinhaa hereer demjine.

Зочин [103.10.21.58] 2020-02-07 12:43:30

Хүмүүжилтэй бай бусдад тэнэгээ бүү гайхуул Туслах хүсэлгүй бол байчих бусад нь туслаг Энэ сайн санааных Мөнхийн хөрш гэдгээрээ бид чадлаараа туслах нь зүйтэй болов уу... БУСДАД ТУСЛАВАЛ БУЯН НЬ БУЦААД ИРНЭ

Зочин [115.171.132.161] 2020-02-07 11:47:37

SOLIORCHEE

Zochin [66.181.160.121] 2020-02-07 10:18:50

Mongolchuudiig bitgii yatga hujaa hujaagaa demj

ЗОЧИН [64.119.17.189] 2020-02-07 07:35:03

Хэрэгт хэрэггүй муу үг бичих хэрэггүй. Өгөхгүй бол дураараа болно биз дээ. Сайн дурын хэрэг шүү дээ. Хэл амаа билүүдэж илүү юм ярих хэрэггүй. Хушуугаа хамхиад сууж байвал бол оо биш үү.

иргэн [192.82.74.86] 2020-02-09 13:03:11

Яааг үнэн.Муу сэтгэлтэй, хар энергитэй байж болохгүй.

Зочин [103.212.119.239] 2020-02-07 07:29:41

Зайлоо. Өөрсдөө багтахгүй их мөнгөтэй улс гэнэ лээ. Мөнгө хөрөнгөтэйгөөрөө бол жаргах биз. Манай улс ёсыг бодож өгсөн одоо болоо юм бишүү.

ИргэнЦ.Баясгалан [192.82.74.86] 2020-02-09 13:16:11

Их хятал гүрэн,ард түмэн нь бидэнд шударга хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээж байдагт би хувьдаа баярлан талархаж явдаг.Тэд биднээс юм гуйгаагүй.Бидний монгол хүмүүс сайхан сэтгэлийн хандив л өгөх хэрэгтэй.Манай засгийн газар ёс бодож 200000 доллор өгөөгүй.Харин сайн сэтгэлийн илэрхийлэл болгон өгсөн.Сайн үйлс дэлгэрэг

Иргэн [139.5.219.249] 2020-02-07 07:23:24

Манай улсын мөнхийн найрсаг хөрш Хятад улс, түүний ард иргэдэд боломжийнхоо хэмжээнд тусламж үзүүлэх санаачилга гаргаж буй нь сайн байна. Бага ч гэсэн хувь нэмрээ оруулна

Зочин [202.9.47.54] 2020-02-07 06:30:27

зайлцын

Зочин [150.129.143.222] 2020-02-07 06:26:26

20 k

Зочин [202.179.31.14] 2020-02-07 05:54:29

12K shiljuullee.

Irgen [66.181.160.121] 2020-02-07 05:48:57

Manai ulsiin ediin zasag hetsuu baigaa hyadad tuslasnaas mongoldoo tusalya

Зочин [202.9.46.250] 2020-02-07 07:18:14

Эхлээд зөв бич

v [103.57.93.226] 2020-02-07 05:26:25

5k shiljuulleee muu ym holuur bh boltugai

Зочин [202.126.89.176] 2020-02-07 05:19:18

100k shiljuullee , virusiig hurdan daraarai

Zochin [66.181.160.121] 2020-02-07 10:17:57

Hujaa naraa hujaagaa hyatdad demj mongolchuudiig bitgii yatga

Зочин [66.181.181.11] 2020-02-07 05:48:41

Duhlaa aashaad baigaarai


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.