АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг улсад айлчилна
Энэ сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсад хоёр өдрийн айлчлал хийнэ гэж Цагаан ордноос мэдээллээ. Уг мэдэгдэлд: Дональд Трамп гэргий Меланиагийн хамтаар Энэтхэг улсад хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд айлчилж, Шинэ Дели, Ахмедабад хотод зочлоно гэжээ.
Д.Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өнгөрсөн амралтын өдрөөр утсаар ярьж, уг айлчлал нь хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлж, хоёр орны ард түмний бат бөх харилцааг илэрхийлнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: VOA
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:21
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:21
Зочин [202.9.46.245] 2020-02-11 00:50:14
Америкийн ардчилал АНУ-ыг аврахгүй агуу америк болгож чадахгүй.