Ажлын цагаа богиносгож, гэрээс ажиллах боломжоор хангахыг уриаллаа

Н.Алтанцэцэг / Нийслэл

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийт албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд хандан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тодорхой зохицуулалт, арга хэмжээ авч ажиллахыг уриалжээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас харьяа газруудынхаа 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдаа гуравдугаар сарын 2-ны хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар болжээ.

Энэ хугацаанд МҮЭХ-ны ажилтнууд 09-15.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж буйтай холбоотойгоор нэмэлтээр гэрээр ажиллах боломжийг ханган ажиллаж байгаа тул бусад албан байгууллагуудад ч ийнхүү зохицуулалт хийхийг уриалаад байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.112] 2020-02-15 13:16:19

Хүүхэдтэй хүн лав хүүхдийнхээ дэргэд ажил хийнэ гэж байхгүй юм билээ.

Зочин [66.181.166.79] 2020-02-15 16:57:27

Zow sanaa bna demjij bna

Би [202.126.89.247] 2020-02-15 09:49:25

Муу нэртэй эмнэлгийн ажилтнууд, төрийн цагдаа, хөөрхий банкны ажилтнуудаас өөр ажиллах хүн байхгүй болжээ. Ажлаа хийнээ бид. Харин амнаас нь үг гарвал Төр засаг руугаа дайрч доромжилсон, бэлэнчилсэн, аливаагаас өө эрсэн ард түмэн бүүр ялзрах нь дээ. Иргэн бүр хувийн урьдчилан сэргийлэлтийг л сайн хийж, өөртөө хариуцлагатай байхаа л ухамсарлачих юмсан даа. Энэ өвчин аюултайг бүгд мэдэж байгаа боловч дайны хажуугаар дажин болгодог бужигнуурууд бас байнаа байна.

Zochin [202.9.40.83] 2020-02-15 03:45:32

Сөрбг сэтгэгдэл бичигсэд нь атаархаад бгаа юм шиг хачин санагдаж бна.

Зочин [202.126.89.220] 2020-02-14 22:39:00

ШУТИС-ийн Үйлдвэрчин ??????

зочин [66.181.161.52] 2020-02-14 21:06:39

бүр амар юмаа нэртэйн ажил хийхгүй цалинждаг байя гэх нь шив дээ зарим нь ажилийн туршлага чадахгүй байж заримд нь санах ойтой хөгжилийн компюторийн ач тус

Боловсролын сайдад. [112.158.220.179] 2020-02-14 20:36:03

Багш нарыг зуны амралтыг одоо өгмөөр юм. Тэгэхгүй бол өвөл 2 сар цалинтай, зун 2 сар цалинтай гэртээ байдаг хүмүүс , монголд багш нараас өөр ямар хүмүүс байна вэ?

Иргэн [203.91.118.182] 2020-02-14 20:19:22

Угаасаа хийх ажил байхгүй шахуу хүмүүс ч болох л байх, хөөрхий эмч цагдаа нарын ажлыг хэн хийхэв, өвчтэй гэмт хэрэгт хохирсон хүнийг богино цагаар ажиллана гээд хяаяд явалтай биш

Зочин [150.129.142.33] 2020-02-14 18:43:00

ЗӨВ САНАА БАЙНА 0_12 НАС ГЭДЭГ ЧИНЬ ЯГ Л АНХААРАХ НАС МӨН ШҮҮ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.