“Lamborghini” компани амны хаалт үйлдвэрлэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Италийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани үйлдвэрийнхээ хэд хэдэн цехүүдийг дахин тоноглож, тэндээ орон нутгийн эмнэлгүүдэд зориулан амны хаалт үйлдвэрлэхээр болжээ.

Компани өдөрт мянган амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт загвар зохион бүтээгч Жоржо Арманигийн “Armani” загварын ордон эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэг удаагийн халаат үйлдвэрлэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ “Fiat Chrysler Аutomobiles” компани сард нэг саяас доошгүй амны хаалт үйлдвэрлэхийг зорьж байгаа аж.

Коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоор Итали нэгдүгээрт жагсаж байгаа юм. Сүүлийн мэдээллээр, Италид коронавирусний улмаас нас барсан хүний тоо 12428-д хүрсэн бол халдвар авсан хүний тоо 100 мянга даваад байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Монгол хүн [66.181.164.214] 2020-04-03 07:34:34

манайхан баячууд жирийн ард түмэнтэйгээ барьцдаг үзэлцдэг үнэн увайгүй өөдгүй шуналын туламнууд ш тээ.

Зочин [192.82.72.45] 2020-04-01 23:54:11

Монголын Ноолуурын компанинууд маск хамгаалах хэрэгсэл оёж боломоор юм дэлхийн брэндүүд гар ариутгагч маск хамгаалах хэрэгсэл оёж бн хятадын аймшигтай юм хэрэглэж байхаар өөрсдөө үйлдвэрлэсэн юм хэрэглэвэл сэтгэлд сэвгүй юм даа

Zochin [66.181.182.84] 2020-04-01 04:58:18

Tegmeer dee hugjiltei oron bj


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.