Үнэгүйдсэн ноолуур урамшуулал дээр тогтов

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Засгийн газар сар гаруйн өмнө нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр ноолуур зарим аймгуудад 35-50 төгрөгийн үнэтэй байна. Малчдын хувьд ноолуурыг 100 төгрөг хүрэхийг хүлээсээр л байгаа.

Энэ хүлээлтийн хажуугаар УИХ-ын гишүүд ноолуурын үнэ болон нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг санаачилсан. Уг урамшуулал олгох асуудлыг УИХ-ын чуулганаар өчигдөр хэлэлцэж, малчдад кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ингэснээр үнэгүйдсэн ноолуур урамшууллын 20 мянган төгрөг дээр тогтов.

ЗАРИМ АЙМАГТ НЭГ КГ НООЛУУР ШУУДАЙ ГУРИЛЫН ҮНЭД Ч ХҮРЭХГҮЙ БОЛОЛТОЙ

Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх тооцоолол байгаа. Гэвч үүссэн нөхцөл байдлаас үүдээд ноолуурын салбарт эрсдэл үүсч эхэлсэн. Монгол улсын хэмжээнд 300 мянган малчин өрх орлогоо нэмэгдүүлэх боломжгүй болсон бөгөөд банкныхаа зээлийг төлж чадахгүйд хүрчээ. Салбарын сайд нь “Ноолуураа хадгалж бай, нэг кг нь 100 мянган төгрөгт хүрнэ” гэж горьдоосоор байсан ч зарим аймагт нэг кг ноолуур шуудай гурилын үнэд ч хүрэхгүй бололтой. Ноолуураа дэлхийн зах зээлд гаргахад хүндрэлтэй болсон гэдгээ эхнээсээ мэдэгдсэн бол малчид нэг кг ноолуур 45-50 мянган төгрөгийн үнэтэй байхад нь тушаан өрөө хагаслах байсан талаараа ярьж байна. Банкныхаа зээлийг малчид жил бүр ноолуурынхаа мөнгөөр төлдөг. Гэвч энэ жилийн хувьд тэд зээлээ төлж чадахгүй байдалд хүрчээ.

Б.ПҮРЭВДОРЖ: Ч.УЛААН САЙДАА ХОВДЫН НООЛУУРЫГ КГ-ЫГ НЬ 70 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВААД ӨГӨӨЧ

image

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ховд аймгийн төв дээр ноолуур 50 мянга, сумуудад ноолуур 45 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид Ч.Улаан сайдын 100 мянган төгрөгөөр авна гэдэг мэдэгдлийг шүүмжилж байгаа. Ихэнх малчид коронавирусын улмаас дэлхийн эдийн засаг хямрах юм байна. Ноолуурын үнэ унах юм байна гэдгийг мэдэж байсан. Гэтэл улс төрийн мэдэгдэл хийж, 100 мянга болгочихсон. Одоо компаниуд 100 мянгаар авахгүй. Иймээс Ч.Улаан сайдаа Ховд аймагт ноолуурыг кг тутмыг нь 70 мянган төгрөгөөр аваад өгөөч. Малчдын өмнөөс танд хүсэлт тавьж байна.

САЙДАД ХЭЛЭХЭД ӨНГӨРСӨН ЖИЛ АРХАНГАЙН НООЛУУР 136 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРСЭН ШҮҮ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Олон сар малчдын дунд маргаан дагуулсан ноолуурын асуудал шийдэгдэж байна. Энэ тогтоолыг 300 мянган малчин хамгийн их хүсэн хүлээж байгаа. Малчин өрх бүр анхаарал хандуулж суугаа. Малчдадаа кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн нөхөн олговор олгож байгаа нь зөв. Засгийн газар шуурхай хэрэгжүүлэх байх. Архангай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлсэн аймаг. ХХААХҮ-ийн сайд алдаатай мэдээлэл өгч, Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрч байсан юм гэж хэлсэн. Уучлалт гуйгаагүй л байна. Сайдад хэлэхэд өнгөрсөн жил Архангайн ноолуур 136 мянган төгрөг хүрсэн шүү.

НООЛУУРАА ХАДГАЛСАН МАЛЧИД ХЭЗЭЭ НООЛУУРАА БОРЛУУЛАХ ЮМ БЭ?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ноолуурын ханш зах зээлийнхээ ханшаар явж байхад улам л бухимдал нэмээд байна. 300 тэрбум төгрөгийг үйлдвэрлэгчдэд өгч, малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах гурван талын гэрээний асуудал яригдсан. 300 мянган тэрбум төгрөгийг хичнээн компани 100 мянган төгрөгийн нөхцөлөөр авсан юм бэ. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гэж хэлснээс хойш ноолуурын үнэ өнөөдөр хэдэн төгрөг байна вэ. Экспорт хумигдсанаар ноолуурын экспорт дангаараа хэдэн хувиар буурав. Ноолуураа хадгалсан малчид хэзээ ноолуураа борлуулах юм бэ. Манайд 10 мянган тонн ноолуурыг шингээх газар байхгүй.

Ноолуурыг зургаан сараас дээш хадгалах боломжгүй, чанарт нь нөлөөлнө. Чанаргүй ноолууртай малчид үлдэх вий. Энэ талаар авч буй ямар бодлого байна вэ?

ОДООГООР НООЛУУРЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ЖИГДРЭЭГҮЙ УЧРААС НООЛУУРЫН ЭКСПОРТ ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур бэлтгэхэд зориулж Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр Засгийн газраас гарсан. Энэ хугацаанд банкуудад бүтцийн өөрчлөлт орж тодорхой хугацаа шаардагдсан байх. Өнөөдрийн байдлаар энэ зээлийг гар дээрээ авсан компани одоогоор алга. Банкуудын хооронд гэрээ хэлэлцээр хийгдэж бэлэн болсон. Ирэх долоо хоногоос зээл гар дээр нь очих байх гэж найдаж байна.

Одоогийн байдлаар дэлхийн ноолуурын ханш өмнөх оны мөн үед 107.2 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр 92.8 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Хятадын зах зээлд Монголын цайвар ноолуур кг нь 740 юань, угаасан ноолуур 330 юань байна. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувийн бууралттай.

Зах зээлийн үнийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг мэдээлэл өгнө. Ноолуур бэлтгэлийн ажил бүрэн жигдрээгүй байгаа. Одоогоор түүвэр судалгаанууд хийгдэж байна. Экспортын хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад одоогоор ноолуурын бэлтгэл ажил жигдрээгүй учраас ноолуурын экспорт хийгдээгүй байна.


Сэтгэгдэл

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.106] 2020-05-16 06:47:58

1,,АНийн дарга Эрдэнээс нэг мөнгөтэй луйварчин Танай намын нэрээр сонгуульд нэр дэвший гэж гэнэ Эрдэнэ дарга та манай намын дансанд 400 саяа төг тушаагаад болно Хэрвээ намын дотрох сунгаанд нэр чинь унах юм бол мөнгийг чинь иргүүлэж өгөхгүй Харин нам сонгуульд ялсан цагт намаас танид улс төрийн дэмжэлэг үзүүлнэ таа өөрийн хүссэнээ дураараан хийж болно гэж гэнэ 2,,,,,,,,,,,,,МАН -АН хоёроос хулгайч танай намууд ямар хүнийг албан тушаалд дэвшүүлдэг вэ гэж асуухад мөнгөтэй бөгөөд хор сайн найруулдаг хулгай луйвар хахуулийг цэвэрхэн хийж чаддаг намаан санхүүжүүлдэг хүнийг албан тушаалд дэвшүүлдэг гэж гэнээ 3,,,,,,,,,Хууль тогтоогч нар Авилгалын хуулийг хэлцэж ээ Тэд авилгал өгсөн авсан хоёрыг хоёулангий нь шийтгэнэ гэж хуульчлахгүй бол биднийг бариад өгчхөнө гэж тохирчээ Гэтэл хулгайч голдуу хэд нь Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугцааг богонсогож хугцаа дуулаа бол хэрэг хэрэгсэхгүй болгохгүй бол бид хэцүүдэнэ гэжээ Энгээд нэг иймэрхүү хууль олон болжээ

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.106] 2020-05-16 06:17:53

Элбэгдоржод нэг иргэн таа мөнч сайхан ярих юм аа гэхэд Элбэгдорож удирдагч хүн гол нь сайхан ярдаг байх хийхийг нь бусад хүмүүс хийдэг юм Гошгоруулаж л чадах хэрэгтэй гэсэн гэнэ, -------Хотын намын санд,, Ерөнхийлөгч агсан Багабанд ороод иржээ Номын санч таа ямар ном үзэх вэ гэж гэнэ Багабанд эртний мэргэдийн сургаал зүүр цэцэн үгийн ном авна тэтэм үг хэлэх хэрэгтэй байна гэж гэнэ -------- Ерөнхийлөгч агсан Очирбатаас хөдөөгиийн нэг хүн Өөрий чинь дээлээн мялаагаад байсан зүүль юу болсон вэ шатгууны үнэн нэмэгдээд бүх зүүл үнтэй болоод хөдөөгийн бид хэцүүдлээ гэж гэнэ Очирбат нэг их том харсанаа мэдэхгүй миний мэдлээс гарсан Хятадуудаас асуу гэсэн гэнэ--- ---------- Ерөнхий сайд агсан М Энхболдоос таа хотын дарга байхдаан хотын газарыг авилгалын хэргэсэл болож өөртөөн мөнгө олож байсануу гэж асуужээ М Энхболд бид хэлэлцэж байгаад хууль зохиож батлаад хуулийн дагуу хийсэн юм гэжээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.