Хятад улс 50 тэрбум маск экспортолжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Хятадын гаалийн удирдлагууд өчигдөр гадаад руу экспортолсон хангамжийн мэдээллийг олон нийтэд зарлажээ. Тус улсын төрийн хэвлэлийн байгууллагын мэдээлснээр Хятад улс гуравдугаар сарын 1-нээс хойш 50 тэрбум амны хаалт, 216 сая хамгаалалтын хувцас, 162 сая оношлуур экспортолсон гэсэн байна. Нийт үнийн дүн нь 134.4 тэрбум юань буюу 18.9 тэрбум ам.доллар болсон байна. Гол чиглэлд нь АНУ, Япон, Герман улсууд тус тус багтжээ.