Нийслэлийн ойн бүсэд хууль зөрчин газар олгосоор байна

Н.Баярмаа / Хууль

Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газрыг ойн санд хамааруулдаг байна. Үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. Нутаг дэвсгэрийн хувьд нийслэлд хамаатай боловч тусгай хамгаалалттай газар нутаг гэдгээрээ Богдхан уул, Горхи тэрэлжийн сав газрын ой мод Нийслэлийн ногоон бүсэд харяалагддаггүй. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн ой мод Нийслэлийн мэдлийнх юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг тойрсон зуслангийн эргэн тойрны ой мод нийслэлийн өмч болж таардаг байна.

Хувийн эрх ашгаас хэний ч эрх ашиг доогуур...

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Байгаль орчны газраас Сүхбаатар,Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд ойн сан бүхий бүсэд хууль зөрчин газар олгосон тохиолдлууд их байгааг мэдээллээ. Нийслэлийн өнгө үзэмж цаашлаад цэвэр агаарын тодорхой “үйлдвэрлэл” явуулдаг ой түүний сангаас эдгээр дүүргүүдийн газрын холбогдох алба, газар олгох эрх мэдэл бүхий этгээд тэдний тамга тэмдгээр хууль бус боломж эдэлдэг иргэд олширчээ.

Ойн тухай хуулийн 4.4.2-т “Сум, дүүргийн ИТХ, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно” гэж заасан. Дээрх хуульд ойн сангаас иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх заалт огт байхгүй. Харин ч ойн сан, хамгаалах бүсээс 100 метр зайтай газар эзэмшүүлэх тухай тодорхой заагаад өгчихсөн байна. Энэ нь ойг тэлэн ургах нөхцөлийг бий болгохоор хуульд тусгайлан оруулсан чухал заалт. Ийм илэрхий хуулийн заалтуудыг зөрчиж, ой дотор газар олголт хийж байгаа дүүргүүдийн газрын албаныхны эрх ашиг ямархан том байгааг харуулж буй мэт. Ядахдаа тэд эзэмших зөвшөөрөл олгохын өмнө тухайн газрыг кадастрын зургийн дагуу байгаа эсэхийг нягталж, газар дээр нь очиж тулгах ёстой. Тэр тулгалт, шалгалтаар ойн бүсийн хил хязгаарыг давсан эсэх нь ч тодорхой болох байв. Гэтэл наад захын өөрсдийн үүрэгт заасан ажлаа хийдэггүйгээс уулын орой хүртэл модон дунд газар олгосоор нийслэл орчмын ойд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж олон мянгаар хэмжигдэх болжээ. Энэ мэт тамга хариуцсан даамлуудын зөвшөөрлөөр ойн тухай хууль зөрчиж олгосон 10 мянга орчим газрын эзэмших эрхийг цэгцлэх асуудал үүсээд буй аж.

Асуудлын нөгөө талд иргэд....

Ойн санд газар эзэмшсэн иргэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдол их бий. Цаашлаад ойн тухай хуульд хориглосон үйл ажиллагаа хийдэг. Ойн сан бүхий газарт барилга байшин барих, өргөтгөх, засвар шинэчлэл хийх зэрэг хориглосон үйл ажиллагааг хийдэг. Иргэд нэгэнт авчихсан, хөрөнгөө гаргаад байгууламж барьчихсан байхад хэн яах юм гэсэн сэтгэлгээгээр ханддаг мэдсээр байж хууль зөрчих үйл явцад оролцдог нь ч тэгтэл нууц биш.Нийслэлийн байгаль орчны газар ойг хамгаалах үүргийнхээ хүрээнд ажиллаж буй ч нэгэнт төрийн захиргааны байгууллага нь зөвшөөрөөд, иргэд мөнгөө зарж үл хөдлөх хөрөнгө барьчихсан учраас зуслангийн газар эзэмшигчдийг буруутгах аргагүй байдалд орсон тухай учирладаг. Олгогдох боломжгүй газар гэдгийг нь сонссоор атлаа хараа нийцсэн газрынхаа үнэнд төлөх өртөг нь 5 саяас эхэлдэг ч гэх.

Байгал орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиар хэрвээ ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох бол байгаль орчны дүгнэлтийг үндэслэн газрын зөвшөөрөл олгох ёстой. Гэвч хуулийн энэ заалт байгаль хамгаалагч, малчин, ойн ажил хийж буй нөхөрлөл, компани гэсэн цөөн хэдхэн тохиолдолд зориулсан заалт. Хэрэв дүүргийн газрын албаныхан хууль, журмаа мэдэж байсан бол эл заалтыг далимдуулж 10 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжид газар олгосон болж таарлаа.Тиймээс ойн бүс дэх газар олголт цаашид ч нэмэгдэхээр байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.43] 2020-06-08 09:59:54

Арга хэмжээ авмаар юм.Байгаль орчин бохирдуулаад бөөн хашаа хаалт эл задгай 00 заваан.

хоое [66.181.166.154] 2020-06-08 08:41:22

Ой руу орох зам хаагаад эзэн болчихдог нь л шуналыг нь харуулаад байгаа юм. бусад хүн орох замыг хаагаад хашаа хатгана. ойд хогоо хаяна, хүүхдийн памперс булна арчаагүй ш дээ тэрийгээ зэнтэй гэж хэлэх хэрэггүй дээ

Irgen [66.181.161.49] 2020-06-08 07:12:59

Engiin irgeded ene gazar chini hezee ch oldohgui dan gazriin albani humuusiinh bgaa shu. Ted uursduu awchaad undur uneer zardag shude.

Зочин [202.9.40.114] 2020-06-08 05:28:07

Тусгай хамгаалплтын бус гэх Найрамдал зуслан дотрох урд энгэрт нь Тувшинбаяр гэх нехер бутэн ам,ой мод , тэндхийн нереес буга, гол горзи суйдэлэн 4 томхаус барьж байна. Байгаль орчныхрн еерсдее ирж хамтран суйтгэж байгаа. Экологийн цагдаад хэлэхээр огт хедлехгуй ядахдаа ирэх ч угуй бгаа юм даа. 19 оны зун Хурэлсух, хотын мэр Амарсайхан нар энд ирж сэлэм эргуулэн бух зевшеерел цуцлав гэж ТВ, социшлаар суржигнээд бсан нь бугд хулхи шоу бжээ

Мори сари [66.181.161.40] 2020-06-08 05:16:27

Гадаадад ой уул тэнгис далайтайгаа ойр амьдраад болоод байхад бидний халхууд саадтай бохир нийгэмд боол мэт амьдраад л.Төрийн буруу бодлого амигач дарга тэдний ноходыг одоо багаар нь зайлуулмаар , иргэд ойтой ойр амьдрах таатай нөхцлыг төр засаг бүрдүүлэх ёстой.утгагүй энэ хуулиа болих,иргэдээ зөв амьдрах байгаль дэлхийгээ хайрлаж эрүүл орчинд зөв амьдруулах ажлыг даруй хийх нь таатай.Бас татврын зөөлөн бодлого хэрэгтэй.

Бурхан [202.21.108.228] 2020-06-08 02:21:47

Хууль зөрчсөн нохдын үйлс бүтэхгүй ээ!

Нарс [66.181.161.40] 2020-06-08 05:06:08

Энэ тэнэг хуулиа одоо болих хэрэгтэй.Харин ч иргэд ой сангаа хамгаалж байгальтайгаа зөв харьцаж хамгаалах тал нь илүү.МХГ с шалгалт зааварчилгаа өгөх ёстой

Зочин [59.153.114.207] 2020-06-08 02:00:53

UDAHGUI GAZAR OLGOSON NOHDUUUUUUD DEER HEREG UUUSNEEEEE .

ХУЛГАЙЧУУД ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР [103.229.121.165] 2020-06-08 01:55:32

ХУЛГАЙЧУУД ДАРХАН ЦААЗТАЙ БОГД УУЛ, ТУУЛ ГОЛЫГ ХАШААЛЖ БАЙГААД АМЬДАРЧ БОЛДОГ ЖИРИЙН АРД ИРГЭД МОДНЫ ХАЯНД ,УСНЫ ЗАХАД ОЧИЖ Ч БОЛДОГГҮЙ ТИЙМ ЮМ ГЭЖ ЮУ БАЙСЫН...

Үнэ [66.181.161.40] 2020-06-08 05:07:45

Иргэд тэгш эрхтэй байх ёстой.Ойн сангаа чөлөөл иргэддээ эзэмшүүл байгальдаа ойр байх нь иргэн бүрт хэрэгтэй.

зочин [64.119.27.31] 2020-06-08 01:20:18

монголын тал хээр нутагт байгаа газрыг хэн дуртай этгээдүүд газар зарна гэж соашилиар дүүрнэ зар явах юм.хэн нэг этгээд дорж ч юмуу,дулмаа ч юмуу новшнууд дур зоргоороо газар зарж суудаг хуули ёс зүйгүй улс орон болжээ.тэр хуули хяналт шүүх цагдаа ч ажиллах сонирхолгүй нийгмийн идвэхгүй масс төрийн албанд маш их бна.ингэж жонхуурсан жанхуу шигээ улс орон байх хэрэггүй.япон улсын Kолони болж эмх цэгцтэй хуулийн дор энэ муу сайн үхрүүдийг дарж авах хэрэгтэй болж.төр засаг ни ард иргэдтэйгээ адилхан хулгай луйварчин нарын бүлэг болжээ,ард иргэд ни ч гэсэн хулгайч,худалч луйварчингуудаар дүүрсэн бна билээ.ийм байдалд орсон үхрүүд хэзээ ч өөдлөхгүй улам дордож доройтож гадныханы боол болох жамтай юм билээ

Хужаа [202.126.89.127] 2020-06-08 08:42:22

Тэнэг мал японы колони болно гэж мөрөөдөөд хэрэггүй байх шүү. Аль хэдийн Хужаагийн колони болоод байгаагаа мэдээгүй юм үү. Хужаа нар японд монголыг өгөхгүй байх.

Зочин [202.126.88.205] 2020-06-08 00:55:59

Бэлхээс Сэлх салдаг замын урд энгэрт уул ухаал газар тэгшлээд байлаа шүү! Арга хэмжээ аваач!! Урд зайсан Богд уулыг ухдаг шиг юм болж байна!!!!!!

zochin [202.9.46.222] 2020-06-08 00:52:38

oid amidarakh ni khachig oin tuimer baavgai metiin araatnii dairalt tsaahlaad oid tuurukh geed auyl b.dgiig ene davarsan teneguud meddeg bolov uu.

Зочин [202.126.89.90] 2020-06-08 01:34:22

Bid medelgui yahav , chi ataathaj uhlee yu

Газар [203.91.119.147] 2020-06-08 00:40:05

зөв л ашиглавал юу нь буруу байхав, эзэнтэй байх нь сул задгай байснаас дээр

Сара [66.181.161.40] 2020-06-08 05:09:29

Тийм шүү.Яагаад хүн ой модтой ойр амьдарч болохгүй гээж? Дурак тогтолцоог халах нь зөв.

Зочин [57.73.48.37] 2020-06-08 00:38:04

Hotiin bused mal bailgahgui geed huuli garaad baisam. Gehdee Mongoliin huuil 3 honog gedeg unen, SBD 20 horoonii nutgt baahan uher honi yamaa uulaar duuren

Зочин [66.181.166.154] 2020-06-08 00:29:42

Энэ 20 р хорооны нутагт ой дотор олон байр баригдсан байгааг анзаарч арга хэмжээ авч өгөөч нийслэлийн уушги болсон ногоон ой шүү дээ

иргэн [66.181.166.154] 2020-06-08 00:27:25

СБД -ийн 20 р хорооны нутагт хадатын аманд зуслангийн байр барих нэрээр уул ухаж сүйтгээд . Энэ нь ногоон бүсийн байгаль сүйтгэж, хөрсний нуранги , гулсалт үүсгэх , цөлжилтөд нөлөөлөх болоод байна . Хороон даргад хэлээд арга хэмжээ авахгүй юм. Газрын алба мэргэжлийн хяналт байгаль орчны байцааг нар ажлаа хийгээчээ


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.