Зимбабве Улсын Авлигатай тэмцэх газраас улсынхаа чинээлэг иргэдийг шалгаж эхэллээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Зимбабве Улсын хууль сахиулах байгууллагууд шүүхээс авлигын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсныг зарлаад байна.

Шинэ ажиллагааг “Баячуудын өдөр тутмын амьдрал дахь шалгалт” гэж нэрлэж байгааг Зимбабвегийн Авлигатай тэмцэх хорооны дарга, шүүгч Матанда Мояа мэдэгдэв.

Тус улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн хүнд хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал болон авлига зэргээс болж олон нийтийн бухимдал ихээр нэмэгдэж байгаа юм.

Энэхүү ажиллагаа бол зарим баячуудын өдөр тутмын амьдралд хийж байгаа эрчимжүүлсэн шалгалт бөгөөд тэдгээр баячууд бараа, үйлчилгээний тооцооны хуудсаа үзүүлж, шалгуулах хэрэгтэй ба тэдгээрийн олсон хөрөнгө, орлоготой тохирч байх шаардлагатай юм. Мөн тэдгээр хүмүүс болон тэдний бизнес нь татвар төлж байсан эсэхийг нь давхар шалгах болно гэж Матанда Мояа Зимбабын өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Энэ ажиллагаа нь 2019 оны 7 дугаар сард Авлигатай тэмцэх хорооны олж авсан тайлбар шаардах эрхийг ашиглаж байгаа бөгөөд “тайлбарлагдаагүй эд баялаг” гэж нэрийдсэн баялгаа хүмүүс хэрхэн цуглуулсан үндэслэлээ тайлбарлах ёстой болж байгаа юм.

Зимбабве дахин мөхлийн ирмэг дээр ирээд байна уу?

Хүмүүс мөрдөн байцаалтын үед өөрсдийн эд хөрөнгөө тайлбарлахын тулд Дээд шүүхэд хандаж болох бөгөөд тайлбарлаж чадаагүй тохиолдолд шууд хураагдах юм. Гэвч Зимбабве улс нь хувь хүний хөрөнгийн эх үүсвэрийг нотлохыг шаардаж байгаа анхны улс бас биш юм. Ирланд болон Их Британи улсууд 2017 онд хуулиндаа энэ талаарх өөрчлөлт оруулж байсан юм.

Трансперенси Интернэйшнл олон улсын байгууллага нь Зимбабве улсын коронавирусын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх худалдан авах ажиллагааг авлигын эрсдэл өндөртэй гэж саяхан онцолсон. Тус байгууллагын онцолсноор эм, эмнэлэгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлсэн байгаа нь авлигын эрсдэлтэйг илтгэж байгаа аж. Уг үйл явдлын дараа буюу бямба гарагт тус улсын эрүүл мэндийн сайд Обадиа Мояаг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгасан байна. Түүнийг энэ 7 дугаар сард шүүхэд дахин дуудахаар болсон байна.

Зимбабийн зарим баримт:

Тус улс нь 15,6 сая хүн амтай, 63 хувь нь ядуу, хүүхдүүдийн 23 % нь өсөлтийн хоцрогдолтой. Энэ оны 5 дугаар сард жилийн албан ёсны инфляци нь 785,5%, гуравдугаар сараас хойш коронавирусын халдварын тохиолдол 387 болж, 4 хүн нас бараад байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:15:51

qrx3tI http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [66.181.161.38] 2020-08-11 16:54:42

Манайх ч Зимбабвег бараадахгүй юм бнаа. Тэд хамаагүй урд алхаж яваа юм бна

Уншигч [119.40.98.177] 2020-06-26 02:57:36

Манайх ч дэлхий дахинаа зммбабетай л нэг түвшинд юм байна. хөглийн түвшин, авилгал хээл хахууль гээд л

Зочин [192.82.75.144] 2020-06-25 10:51:43

Манайд бол маш их дутагдаж байгаа шалгалт байна.

Зочин [202.131.225.197] 2020-06-25 07:10:09

Manaihaas l deer yum

Зочин [103.10.21.28] 2020-06-25 06:43:02

Монголчууд тэргүүн авилгачдаа төрийн түшээгээр сонгодог. Зимбавегийн хэмжээнд ч очиж чадаагүй байна. Бороогийн алтыг ганцаараа идсэн хүн дахиад л түшээ болчихлоо. Гаалиас төрсөн тэрбумтан бас түшээ боллоо... зөндөө олон авилгачид сонгогдлоо. Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг гэж яасан үнэн үг вэ?

Зимбабэгын замаар Монбабэ болхым байна [66.181.177.158] 2020-06-25 06:33:19

Монбабэ улс ч гэсэн ийм л байдалтай байгаа шд.

Зочин [80.215.94.243] 2020-06-25 06:08:40

Muugiin jishee mongol bolsoor udaj bna

Зочин [202.9.46.231] 2020-06-25 05:26:36

HUULI BUSAAR OLSON MONGIIG SHALGAH HEREGTEI YALANGYA GAALI , TATBART AJILLAJ BAISAN HUMUUS CHEN HAGARTLAA BAYIJSAN JENHENE SULJEENII BUSNESS SHIG MON TSAASHVAL MEREGJILIIN HAYALTIIN GAZAR , YAM TAMGIIN GAZRUUD GEED YADARSAN HUMUUSIIG TAMLAAG MNOGO NEHSEN HUMUUS BOLON BUSAD HUMUUSIIN HORONGIIG HURAAH HEREGETEI

паа ... [202.179.27.250] 2020-06-25 05:24:24

ЗА ЕР НЬ ЦААШДАА ЗИМБАБВЭ ГЭЭР БАРИМЖААЛЖ АМЬДРАХЫМ БИЗ ДЭЭ.. МОНГУУНУУД .... БАЙНГА Л ЗИМБАБВЕГИЙН МЭДЭЭ ГАРДАГ Ч БОЛЖ ,,,..

Зочин [103.57.92.234] 2020-06-25 05:23:13

toriin alban haagchidiiig shalgah herhgtei man garchihsan odoo shalgahgui shuuh heveeree l uldlee deee.

зочин [202.126.89.143] 2020-06-25 03:53:12

өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхэдээ явуулж байгаа төрийн албан хаагч хүмүүсиыг шалгах хэрэгтэй

Зочин [66.181.161.38] 2020-06-25 03:38:55

manaih iim ajilgaa yavuulmaar b.n


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.