Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай С61 дүгээр орон сууцны байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар пропертиз” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрх олголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:12:14

nEhLky http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:41:18

LXBU7q http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [59.153.114.227] 2020-07-04 15:22:03

Гудамжны хүмүүст тусгай орон сууц

Чөлөөт [70.29.80.254] 2020-06-29 16:53:14

Уучлаарай,энэ таны BUSINESS юм уу? Нөгөө Чойжилсүрэн шиг 34 компани болох гэж орсон юмаа ,Уулан эндээс өөр маш чухал үүрэгтэй баймаар . бидэнд одоо эрүүл мэндийн салбарыг дээд түвшинд хүргэх, дээд болон сургуулийн боловсрол, мөн яадууралаас бага чиг гэсэн хүмүүсийг гаргаж ажилтай, хүмүүсд гэрэл гэгээтэй орчин бүрдүүлэх өгөх хэрэгтэй тэгсэн цагт хүмүүс аяндаа наад хуучин байшин хашааг чинь чамтай чамгүй сольж чадна чи урьд нь хийж байхгүй яасан юм их хуралд сул мөнгө , халдашгүй эрхийг ашиглах гэж орсон байна гэж ойлгож болохоор байна

Зочин [70.29.80.254] 2020-06-29 15:46:50

Эхлээд өрөө төлөх. , Саарал,хар жагсаалтаас гар чих нураах амархан босгоход хэцүү ,, хүмүүсийг ажилтай орлоготой, яадууралаас бага чиг гэсэн гарахчих тэгээд дараагийнхаа төлөвлөгөөг ярьж үз ийм л хүмүүс гарч дээ гадны сэтгүүлчид монголын нийт хүн амын гуравны нэг яадуу Хятад Оросоос хамааралтай уул уурхайтай гэж мэдээлжээ ,

bat [202.9.47.59] 2020-06-29 15:31:07

bitgii olon ailiiig ger orongui bolgochihwooo gej zahiiiidaa

Зочин [202.9.40.56] 2020-06-29 12:57:06

Хуучнаар тамөр замын 9 шараа дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг үе шаттай хийж эхэлмээр байна шүү. Даргаа....


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.