Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Ирэх сарын 9-нд Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуулийн компанит ажил өнөөдрөөс орон даяар эхэлснийг TASS агентлаг мэдээлжээ.

Мягмар гарагийн байдлаар Беларусийн Сонгуулийн төв хороонд бүртгүүлсэн нэр дэвшигчдэд одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Беларусийн Социал демократ Храмада намын дарга Сергей Черечен, “Үнэнийг хэл” хөдөлгөөний тэргүүн нар болох Андрей Дмитриев болон Светлана Тихановская нар багтжээ.

Дээрх эрхмүүдээс гадна баривчлагдаад байгаа “Белгазпромбанк”-ны тэргүүн асан Виктор Бабарико тэргүүтэй хоёр хүн нэрээ дэвшүүлсэн боловч сонгуулийн хороо тэднийг бүртгээгүй ажээ.

Нэр дэвшигчид телевиз, радиогоор үг хэлж, илтгэл тавих эрхтэй боловч одоогийн Ерөнхийлөгч А.Лукашенко энэхүү боломжоос татгалзсан байна. Мөн нэр дэвшигч эсвэл түүний бие төлөөлөгч олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Сонгуулийн кампанит ажил ирэх сарын 8-н хүртэл үргэлжлэх бол сонгуулийн өмнөх санал асуулга 4-8-нд, үндсэн сонгууль 9-нд болох ажээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:28:57

lWBKwK http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:13:20

vs22Nt http://pills2sale.com/ levitra nizagara


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.