Гадаад мэдээ

Нийт 4108 мэдээ байна
post thumbnail

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

Дэлхийн тэрбумтнуудын нэг Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Өдгөө 69 настай Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээ зарлахдаа “Хэрвээ би ялах юм бол шинээр байгуулагдаад удаагүй “Исламын улс” бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоож, хэт даврагчдын эсрэг ажлууд...

post thumbnail

Нигерт жил бүр архи устгах аян өрнүүлдэг байна

Нигер улсын Кано хотод лалын шашны “Коран”судрын дагуу 240 мянган шилтэй архи, согтууруулах ундаа устгалд оруулжээ. Энэ нутагт архи хэрэглэх нь лалын шашны ёсонд байж боломгүй гэж сүүлийн үед үзэх болсон байна. Энд 2001 оноос эхлэн согтууруулах ундааг хориглосон боловч зочид буудал, христийн шашинтай хорооллууд нууцаар хэрэглэсээр байга...

post thumbnail

Финлянд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэв

Өнөөдөр Финляндын Гадаад хэргийн сайд Эркки Туомиоя ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Гэвч одоогийн байдлаар хориг арга хэмжээг хараахан батлаагүй байгаа талаар мэдэгдсэнийг Yle уламжилжээ. Европын холбоо болон Евро комиссоос ирэх дөрөв дэх өдөр ОХУ-д дахин шинэ хориг арга хэмжээ авна гэсэн мэдээлэл байсан. Гэвч Евр...

post thumbnail

Дөрвөн сая дахь иргэн төрөх хугацааны давтамж богино байх магадлалтай гэв

Сүүлийн үед төрөлт харьцангуй өсөж байна. Тиймээс дөрвөн сая дахь иргэн төрөх хугацаа энэ давтамжаас богино байх магадлал байна. Учир нь төрөлт нэмэгдсэн хамгийн оргил үед төрж байсан хүүхдүүд 26, 27 насанд буюу нөхөн үржихүйн насанд хүрсэн учраас төрөлт тэр хэмжээгээр нэмэгдэх байх. Хэдэн жилийн дараа буюу төрөлт хамгийн бага үед төрсөн хүүхдүүдий...

post thumbnail

Дипломатуудын байрладаг зочид буудалд террористууд халджээ

Японы иргэнийг алан хядагчид барьцаалаад байгаа хэрэг намжаагүй байтал мягмар гаригт террористууд Ливийн нийслэл Триполи хотод орших Коринфия дээд зэрэглэлийн зочид буудалд халдлага үйлдэж 10 хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэдийн дунд АНУ болон Францын иргэн байсан аж. Коринфия зочид буудалд төрийн хэмээний томоохон уулзалтууд зохион ба...

post thumbnail

12-той охин 4.6 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлжээ

Хонконгийн цагдаа нар 4.6 сая ам.долларын үнэтэй алмазан хүзүүний зүүлт алга болсон хэрэгт 12 настай охиныг сэжиглэж байна. Уг зүүлт “Emperor Watch and Jewelry” хэмээх алдартай үнэт эдлэлийн дэлгүүрээс алдагджээ. Хэрэг явдал гарсан өдөр буюу баасан гарагийн өглөө насанд хүрсэн гурван хүн дэлгүүрт орж ирэн үнэт эдлэл сонирхон худалдагчи...

post thumbnail

Барак Обама айлчлалынхаа үеэр бохь зажилж, бүдүүлэг загнав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгт жил бүр тэмдэглэдэг Бүгд найрамдах улсын өдрийн баярын жагсаалд оролцсон. Ингэснээр тэрээр эл арга хэмжээнд оролцож буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон билээ. Харамсалтай нь, айлчлалынхаа үеэр бохь зажилсан нь олны дургүйцлийг төрүүлсэн талаар The Politico мэдээлжээ. Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу Бүгд найр...

post thumbnail

Уянгын дууны хаан таалал төгсчээ

Өнгөрсөн бямба гаригт Грекийн алдарт дуучин, “Уянгын дууны хаан” Демис Руссос 68 насандаа таалал төгсчээ. Демис Руссос 1946 оны зургадугаар сарын 15-нд Египетийн Александра хотод эгэл хөгжимчний гэр бүлд төрсөн байна. 1950-иад онд түүний гэр бүл Грек улсад цагаачлан очсоноор амьдрал нь энэхүү оронтой салшгүй холбогджээ. Тэрээр 15-тайдаа...

post thumbnail

Японы тал лалын хэт даврагчдын тавьсан болзлыг зөвшөөрөв

Япон улсын Засгийн газар “Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлд барьцаалагдсан сэтгүүлчээ суллахын тулд тэдний хүсэлтийг хангахаар болжээ. Тодруулбал, тэд эдүгээ 47 настай Кэнжи Гото сэтгүүлчийг Иорданы шоронд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Рашивагаар солихыг хүссэн билээ. Үүний зэрэгцээ Иорданы тал Лалын улсад өнгөрсөн жилий...

post thumbnail

Өвөрмонгол малчин олны өмнө амиа хорложээ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абаг сумын 45 настай малчин Төмөр сумынхаа захиргааны үүдэнд өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрээр бэлчээр газрыг нь төр хууль бусаар булааж авсныг эсэргүүцэн ийнхүү амиа золиосолсон аж. Малчин Төмөр “Ядуусыг тэтгэх&rdquo...