Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва албан тушаалдаа томилогдоод хэдхэн сарын дотор олон жил хойшлогдож, шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудыг шуурхай, шийдэмгий шийдвэрлэж эхэлсэн нь иргэдэд том итгэл төрүүлж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 мкв газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьсан, зоримог шийдвэр бөгөөд Улаанбаатар хотын олон мянган иргэн чин сэтгэлээсээ талархаж, Захирагч таныг цаашид ч энэ чиглэлээрээ тууштай ажиллана гэдэгт итгэн, дэмжиж байна.

Таны иргэдийнхээ төлөө гаргаж буй шийдвэрүүдэд итгэж, "Маршал таун" хотхоны 3000 өрх, 6000 гаруй оршин суугчийн зүгээс бидэнд тулгараад буй шударга бус асуудалд анхаарал хандуулахыг хүсэн, энэхүү саналыг хүргүүлж байна. Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан "Маршал таун" хотхоны ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, тохижилтын бүсээр тусгагдсан хотхоны баруун урд хэсгийн 2779 мкв газрыг 2024 оны захирамжаар иргэний нэр дээр барилгажих талбай болгон олгожээ. Энд амьдарч буй 6000 гаруй оршин суугч, тэр дундаа хүүхэд, настнуудад зориулсан тохижилт бүхий ногоон орчин зайлшгүй хэрэгтэй байхад, энэ шийдвэрээр тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.
Иймд эрхэм хотын дарга танаас Нийслэл хотын иргэн, 6000 оршин суугчийн эрх ашгийг хамгаалан, СӨХ-дын төлөөлөгч бидэнтэй цаг гаргаж уулзан, дээрх шударга бус асуудлыг таслан зогсоож, тухайн газрыг оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, тоглоомын талбай болгон буцаан үлдээх шийдвэр гаргана гэдэгт бид гүнээ итгэж байна.

Хотын дарга таны эхлүүлсэн шинэчлэлийн бодлого үргэлжлэн үр дүнгээ өгч, Улаанбаатар хот иргэддээ улам ая тухтай, ногоон орчинтой болно гэдэгт итгэн, нийслэл хотын иргэд бид чин сэтгэлээсээ талархаж, таныг цаашид ч дэмжин ажиллах болно.
"Маршал Таун" хотхоны 3,000 гаруй өрх,
6,000 гаруй оршин суугчдыг төлөөлөн
"Маршал" СӨХ
"Маршал Кинг" СӨХ
"Лакшари Кинг" СӨХ




















.jpg)









.jpg)













.jpg)























Сэтгэгдэл
Зочин [202.9.46.14] 2026-08-17 16:28:49
Түүнийг магтаж бичсэн хотын хүн нэг ч алга. Хөлсний бичмэрүүд нь унгацгааж байгаа шоо
Зочин [202.126.90.80] 2026-08-17 10:09:46
Хэн талархаад байна вэ?,Юу ч хийж чадахгүй , ..Зүгээр л Учралбн утсан ХҮҮХЭЛДЭЙ
Зочин [124.158.104.80] 2026-08-16 12:06:52
ИЙМ ТАРХИ УГААЛТААР АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАХ ЮМ ГЭНЭ. ЭНЭ САЙТАД 50 САЯЫГ ӨГСӨН ГЭСЭН ШҮҮ ККККККК
зочин [103.212.117.172] 2026-08-13 15:49:52
Нохойн баас
хотод мал оруулахгүй гэсэн яасан вэ? [66.181.181.211] 2026-08-13 15:04:00
Найрамдалд адуу, үхэр чөлөөтэй бэлчиж байна. НӨГӨӨ хорио цээр яасан вэ?
Зочин [46.135.83.109] 2026-08-12 20:20:25
Өөрөө өөрийгөө магтаад байгаамуу хаашаа юм шал тэнэг
ХОТЫН даргад талархах хэрэг алга [66.181.189.74] 2026-08-11 12:31:34
Нямбаатарын үед малтай иргэдийг журамлаж, хот руу мал оруулахаа больж байсан. ОДОО найрамдалд юу л байна адуу, үхэр байна. НӨГӨӨ айхтар малын өвчин дэгдвэл яах билээ.
зочин [202.126.90.87] 2026-08-10 16:04:28
энэ дарга ямар юм хийчихээд магтаад бхйгаан бэ хтйх л ажлаа хийж байгаа биздээ зүгээр л хүийй ажлыг хийлгэж бай л дааа худлаа магтаал худлаа муулаал бхйдагаа болилдоо
Иргэн [66.181.183.189] 2026-08-09 12:55:46
Бүтээн байгуулалтын бүх төслийг зогсоосон, мах, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, хотын гудамж талбай үёрийн ус, хог новшоор дүүрсэн, бёнзинд хонон өнжин оочёрлодог болсон, хотын зам, талбайд амьд явах баталгаагүй болсон, улстөржин хийрхэн талцан хэрэлдэхээс өөр хийх юмгүй болсон ийм л дүр зурагтай болсон. Үүний төлөө баярлаж бахардаад байгаа юм уу?
Зочин [202.180.218.37] 2026-08-05 16:38:52
Ямар ч туршлага байхгүй, юу ч хийж чадахгүй.
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:20:39
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:20:35
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:20:34
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:20:34
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:18:25
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:18:22
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:18:21
555
xsjyBldb [198.71.52.190] 2026-08-05 03:18:20
555
Уншигч [202.9.47.21] 2026-08-03 18:15:30
Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юманд хэн талархаад байдаг юм болдоо!!!!!
зочин [122.201.19.99] 2026-08-03 13:27:37
Эргүй малд ямар иргэд талархаад байна.Хүүкээ энэ балайгаа аваачэээ
Dd [103.168.34.149] 2026-08-03 11:06:25
Zorigiin husheeg butsaaj tavij ni Tim talarhahaar tom "buten baiguulalt" gej uu?
зочин [122.201.19.99] 2026-07-31 08:59:03
Энэ малаа аваачээ Хүрэлсүхээ
Иргэн [66.181.182.157] 2026-07-30 22:41:37
Бүх юмны үнэ тэнгэрт хадаж бёнзин олдохоо больж хотын гудамж үёрийн ус хог новшоор дүүрч байгаад нь, Нямбаатарын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж ч чхдахгүй байгаад нь талархаад байгаа юм байх даа
Зочин [103.87.255.177] 2026-07-29 13:05:45
Чаалдаа Бадамаа, хөөгдөөд явдаг Нямбакын ажлаар шоу хийж дуусахгүйнээ, сонгууль болтол амьдрах байхаа энэ стайлаараа , хэвлэлийнхэнийг угжаад загасан санамжтай Монголчуудын тарийг базаж байна даа.
зочин [103.212.116.207] 2026-07-28 21:52:03
Жуковын хойд талыг хашаалаад удаж бгаа. тэр хэсгийг Нямбаатар буухаасаа өмнө энэ газрыг доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн болгоё гээд ярьж бсан. хүний ажлаар ажил хийдэг. худлаа попордог одоогийн хотын дарга мэдэхгүй ээ. томчууд баячуудын халаасанд л бгаа бх. тэрэн доор дэд хотуудаа хурдан явуулахгүй бол Нямбаг бууснаас хойш таг зогссон л бна. ямар хурдтай хотын хойд хэсэг хөгжиж бсан бэ хараарай
Зочин [202.72.243.182] 2026-07-28 16:55:57
талархсан хүн алга аа
Зочин [202.131.225.53] 2026-07-28 10:09:25
huushe bi lav ugui shuu
Зочин [103.57.93.120] 2026-07-28 08:18:15
Баригдах орон сууцууд хүрэлцээтэй зогсоолтой, ногоон байгууламжтай, сургууль, цэцэрлэгтээ хүүхдийн тоглоомын талбайтай байвал зүгээрсэн. Машины зогсоол хангалтгүй 21 хотхоныхон зам дагуулаад машинаа тавьж байгаа. НӨГӨӨ стандартаа мөрдөнө гэж байхгүй. Бариулсан нөхөр нь АН ын дарга. ИЙМ л амьдрал хотод цэцэглэж байгаа.
Бяруу [66.181.161.223] 2026-07-27 18:04:50
Шаанэз
Зочин [59.153.115.25] 2026-07-27 11:11:08
Жуковт бол маш зөв шийдвэр гаргасан