Гадаад мэдээ

Нийт 8246 мэдээ байна
post thumbnail

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль эхэлжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэллээ. Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласнаас хойш яг зургаан сарын дараа сонгууль болж байна. Санал хураалт өглөөний 06:00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлснээр, ул...

post thumbnail

Кличкогийн шүүмжлэлийн араас Зеленскийд хатуухан анхааруулга өгчээ

Норвегийн Их сургуулийн профессор Гленн Дизен "Украины Ерөнхийлөгч Зеленскийн засаглах арга барил улс оронд хагарал авчирна" гэж нийгмийн сүлжээ X-т бичжээ. Тэрбээр Киев хотын дарга Виталий Кличкогийн Зеленскийг шүүмжилж, Украинд авторитар дэглэм тогтож байгааг буруутгасан мэдэгдэлд ийн хариу өгсөн байна. "Зеленскийн байр суурь...

post thumbnail

ОХУ-д нэг хоногийн дотор хоёр гүүр нурсныг "тэсэлсэн" гэж үзэж байна

ОХУ-ын Курск мужид зургадугаар сарын 1-ний ням гаргийн шөнө ачааны галт тэрэг явж байсан гүүр нуржээ. Үүний улмаас галт тэрэгний зарим хэсэг автомашины зам дээр унаж, гал гарсан талаар тус бүс нутгийн захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгч Александр Хинштейн мэдээлсэн байна. Оросын Холбооны Улсын Мөрдөн байцаах хороо (СКР)-ноос мэдээлснээр,...

post thumbnail

ТУРК: Онгоц зогсохоос өмнө боссон зорчигчдыг торгож эхэлнэ

Туркийн алба тушаалтнууд газардаж буй онгоцны зорчигчид бүсээ зүүх гэрэл унтрахаас өмнө босвол торгож эхэлжээ. Тус улсын иргэний агаарын тээврийн газар зорчигчдоос гомдол хүлээн авсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Уг журам энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн аж. Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр торгуулийн хэмжээ ойролцоогоор 70 ам.доллар юм....

post thumbnail

Владимир Зеленскийн анхны айлчлал

Германд шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлинд анх удаа айлчилж, энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Германы канцлер Фридрих Мерцтэй хамт хэвлэлийн бага хурал хийв. Зеленский Киевт тусалж байгаа Германд онцлон талархал илэрхийлж, “Киевт илүү их зүйл хэрэгтэй байна. Германаас цэргийн тусламж, тэр...

post thumbnail

Европын холбоо 150 тэрбум еврогийн хөрөнгө бүхий батлан хамгаалахын сан байгуулна

Европын холбоо 150 тэрбум еврогийн санхүүжилттэй батлан хамгаалахын сан байгуулахаар шийдвэрлэсэн байна. Европын батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, одоогийн хүч нөөц дутмаг сул байгаа талуудыг нөхөн бүрдүүлж, эцсийн дүндээ ЕХ-ны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд энэ сангийн үйл ажиллагаа чиглэнэ гэж Европын Зөвлөлөөс өчигдө...

post thumbnail

Кремль: Мерцийн пуужингийн талаарх мэдэгдэл дайныг улам өдөөн турхирсан үйлдэл

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Герман улсын канцлер Фридрих Мерцийн алсын тусгалтай пуужингийн талаар хийсэн мэдэгдэл нь дайныг улам өдөөн турхирч байгаа үйлдэл бөгөөд украинчуудыг дайныг үргэлжлүүлэхийг шахаж буй оролдлого” гэж мэдэгджээ. Песков сэтгүүлчдэд “Энэ бол зөвхөн дайныг улам өдөөж буй явдал...

post thumbnail

Худалдааны шүүхээс Д.Трампын татварт хориг тавьжээ

АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэрт хориг тавьснаар түүний эдийн засгийн бодлогод томоохон цохилт өглөө.  Цагаан ордны ашигласан онцгой байдлын тухай хууль нь бараг бүх улс оронд татвар ногдуулах эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгохгүй гэж Олон улсын худалдааны шүүх үзжээ.  Нью-Й...

post thumbnail

Der Spiegel: Зеленский тавдугаар сарын 28-нд Берлинд Мерцтэй уулзана

“Der Spiegel” сонин “Украины Ерөнхийлөгч, Германы Канцлер Мерц болон Ерөнхийлөгч Штайнмайер нар уулзах гэж байна” хэмээн мэдээлжээ. Улс төрчид Орос улстай хийх хэлэлцээр, Москвад чиглэсэн хориг арга хэмжээг чангатгах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр буюу тавдугаар са...

post thumbnail

Келлог: Трамп 'Галаар наадаж байна' гэж Путинтэй харилцаа муудахаа л хэлсэн хэрэг

Америкийн Ерөнхийлөгчийн Украинд суугаа тусгай төлөөлөгч Кит Келлог “Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хувийн харилцаа муудах магадлалтай байгааг анхааруулж байна. Тэрбээр Украины мөргөлдөөнийг зохицуулах оролдлоготой холбоотойгоор Москва ‘Галаар наадаж байна’ гэж хэлсэн” хэмээн мэдэгджээ. Кел...

deposit 1000