ОХУ дайнд аажмаар давуу тал олсоор, улмаар ялах магадлал нэмэгдэж байна гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Германы Bild сонины цэргийн шинжээч Юлиан Рёпке арваннэгдүгээр сарын 16-нд "Украин арваннэгдүгээр сард энэ жилийн хувьд газар нутгаа үлэмж хэмжээгээр алдах магадлалтай байгаа бөгөөд Днепр, Запорожье зэрэг томоохон хотуудын ойролцоо Оросын армийн давшилт ойрын хэдэн сарын, түүгээр ч зогсохгүй 1-2 жилийн дотор бодит заналхийлэл болж хувирч мэднэ" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украины Засгийн газар болон барууны түншүүд стратегиа өөрчлөхгүй бол ОХУ дайнд аажмаар давуу тал олсоор, улмаар ялах магадлал нэмэгдэж байгаа аж.

Рёпке ялангуяа оптик шилэн холбооны системийн салбарт Оросын давамгайлал өсөн нэмэгдэж буй энэ үед баруунаас нийлүүлж буй хуягт техникүүдийн үр ашиг буурч, бодит нөхцөлд нөлөө багатай болж байна гэж тайлбарлажээ.

Тэрбээр мөн дезертирлэл болон украин цэргийн алба тасалдсанаас шалтгаалан Украины Зэвсэгт хүчний зарим бригадууд бодит байдал дээр байхгүй, зөвхөн цаасан дээр бүртгэлтэй хэвээр байдаг бөгөөд сар бүр дайчлагдаж буй 17 мянган хүний яг хаана байрлаж буй нь тодорхойгүй хэвээр байгааг сануулсан байна.

Оросын цэргүүдийн хувьд Украины газар нутгийг эзлэх хурд эрс нэмэгдэж буйг Telegram-ын “Агентство. Новости” суваг мөн мэдээлжээ. Тус суваг Украины OSINT төсөл DeepState-ийг иш татан, арваннэгдүгээр сарын 10-наас 14-ний хооронд буюу долоо хоногоос бага хугацаанд Оросын армийн хяналтад нийт 134 км² газар орсон нь аравдугаар сарын үзүүлэлтээс хоёр дахин их болохыг тэмдэглэжээ.

Энэ хугацаанд өмнөд фронт буюу Запорожье, Херсон, Днепропетровск чиглэлд 72 км² газар, Покровск орчимд 42 км², Харьковын зүүн хэсэгт 19 км² газар Оросын хяналтад шилжсэн байна.

АНУ-ын Дайн судлалын хүрээлэн (ISW) Покровск орчмын нөхцөл байдал ийм хэмжээнд хүрэхэд Оросын олон сарын турш үргэлжлүүлсэн, Украины талын ойролцоох логистикийг дроноор устгах ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.

Үүнээс гадна фронтын дагуух Оросын ахиц, ялангуяа Покровск болон Гуляйполийн чиглэлд цаг агаарын нөхцөл тааруу, манан, хур тунадастай байгаа нь давуу тал бий болгосон болохыг тус байгууллага арваннэгдүгээр сарын 15-ны тайландаа онцолсон байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.96] 2025-11-20 15:27:49

Орос 3сая цэргээ алуулдаг тусгай ажиллгаа гэж бас байнаа байна

Зочин [103.212.116.233] 2025-11-20 13:11:09

Дайн дууссаны дараа Украин яаж эдийн засгаа сэргээх вэ гуйлга гуйх юмуу бас

a [66.181.181.16] 2025-11-19 21:21:05

орос барахгуй ээ өнгөрсөн

Зочин [103.212.162.57] 2025-11-19 20:41:50

худал мэдээлэл хэвлэлээр яваад эхэлж байгаа нь орсын бензинийг таслахгүй гэсэндээ тэр . Мөн ч өчүүхэн юман дээр бууж өгч байна даа...

Зочин [202.9.46.37] 2025-11-19 10:30:37

Орос хэдийнээ украины газар нутгийн 30% хувийг эзлээд байна. Украин ялж байна гэж зөвхөн мэдээлэл.

Эх оронч баатар [103.168.34.113] 2025-11-18 20:26:04

Жаахан баримжаатай хуцах хэрэгттэй. Ялах л байсан юм бол ганц жижиг улсыг дийлэхгүй, хамаг цэрэгээ хядуулчихаад, зэвгийн ч чадвар нөөцгүй болчихоод 4- 5 жил болоод улс орноо гацаанд оруулах хэрэг юу байсийм ? Ялахгүй л юм бол элэнцэг үлийгээ хийж бусдын нутаг руу халдан түрэмгийлсэн юм? Хохь нь ээ! Хохь нь! Орос удахгүй газрын хөрснөөс арчигдана. Харж л байгаарай. Та нар амаараа баримжаагүй буудаад ялдаг ч юм биш!!!!

Зочин [103.212.117.136] 2025-11-20 13:11:45

Эргүү төлөг минь энэ бол жинхэнэ дайн биш цэргийн тусгаы ажиллагаа.Фашистууд шиг дайн хийсэн бол бүх сургууль цэцэрлэг укр.фашистуудын энгийн иргэд,иргэний байгууламжууд руу бөмбөгдөж аль хэдий нь эзлэх байсан.Энэ бол Оросын талаас маш энэрэнгй тусгаы ажиллагаа.

Ганбаа [66.181.191.135] 2025-11-20 09:29:27

ОХУ зөвхөн Украйнтай биш НАТО-ийн хүчинтэй тулгарсан гэдгийг хэлэхгүй л байгаа юм даа!

Зочин [103.168.34.72] 2025-11-19 20:15:30

Утга нь геноцид хийхгүй гээл... Цэргүүд нь айл эмнэлэг нтр дээр нуугдаад. Хамт устгах уу тэгээд. Орос хятад манайх руу довтолвол хэн туслах билээ...бод2

Зочин [59.153.112.111] 2025-11-19 14:58:04

Псда минь.140 сая,40 сая хүнтэй 2 улс байлдаж байна.40 сая хүнтэйд нь Нато туслаад,хөлснийхэн цуг байлдаад байгаа ч хохолуудын газар нутгийн 30 хувийг эзэлчихсэн байна.

Зочин [202.21.120.62] 2025-11-19 06:36:56

Орос НАТОг будаа болгож байнаа Улаан арми ураа

Иргэн [103.212.162.102] 2025-11-18 18:47:05

Хоёр талцсан хүмүүсийн дунд сэтгэлзүйн дайны шинжтэй мэдээ яваад байна даа. Яг тодорхой бодитой мэдээлэл огт гарч ирэхгүй байна. Уншаад байхаар хоосон үзэл суртал л цухуйгаад байх юм........

Зочин [66.181.161.170] 2025-11-19 15:03:12

Тийм шүү. Санал нэг байна

Энэ дайн Монголд ямар бэрхшээл, боломж авчрах вэ? [103.57.93.117] 2025-11-18 16:32:12

Хоёр хөршийн баглалт чангарна, түрэмгий, эзэрхэг, их гүрний дарамт илүү мэдрэгдэж эхэлнэ. Жишээлбэл, Монгол дахь ураныг Франц руу гаргуулахгүй байх арга хэмжээг хөршүүд нэг дуугаар зохицуулах байх. Гэхдээ Монголыг байхгүй болгох, наймаалцах, уусгах бодлого аль алинд нь ойрын үед төлөвлөгдөөгүй. Гэхдээ манай төрийн нэрээр баяжсан авлигачин луйварчдын булхайгаас болж бойкот, элдэв шаардлага тулгагдах цаг ойрхон. Монгол төрийн алсын хараа удахгүй бүрэн сэргэх болтугай. Нөгөө талаар, биднийг "эрх чөлөөний арал" гэж хошгоруулагчдын түүхий эдийн бааз болгох ашиг сонирхол нь нуран унана. Дэлхий долларын эрхшээлээс өөр зарчмаар ажилладаг эдийн засаг байж болохыг ойлгож, бид ч өөрөөр сэтгэх шаардлага тулгарна... Бидний ухамсар шинжлэх ухаан гэгчээр баглагдсан материаллаг ертөнцөөс дээгүүр, тусдаа хүмүүс шүү. Бусдын ятгалга, эд мөнгөний хойноос шүлэнгэтэхээ больцгоо.

Болдбаатар. [124.158.106.33] 2025-11-17 19:30:32

Энэ солиот путин дайнаа болиосой. Өөрийнхөө төлөө л байлдаад байгаашдээ, үнэндээ. Сандал суудлаа өгөхгүйн тулд худлаа Нато -ийн аюул зарлаж тэнэгтэнэ. Орос -т хэнч аюул учруулаагүй.

Зочин [103.57.93.117] 2025-11-18 16:40:32

Уншсан юмаа дахиад дээш нь гүйлгээд хар даа. Хэн нь хэнийгээ бодит аюул заналхийлэл гэж бичээд байна?

ЕХолбоо цэвэрхэн үлдэнэ. Украйн гуйлагчин болно. [66.181.160.25] 2025-11-17 10:58:31

АНУ нь Нато-гоос зай барьчихлаа, Украйнд зэвсэгээ шууд өгөхөө больж Европын Холбоогоор дамжуулан Украйнд худалдаж байна. Европын Холбоо нь Украйн энэ дайнд ЯЛАХГҮЙ гэдгийг мэдрээд эхэлсэн, иймд Европын цэрэг Украйнд орж БАЙЛДАХГҮЙ, зүгээр л Украйныг Оросын эсрэг хурцлаад л, өөрийгөө зэвсэглэж хоосон СҮР БАДРУУЛААД л байж байна. Энэ дайнд Украйн БУДАА БОЛНО, Зеленский огцорно, гэтэл Европ ӨӨРИЙН гэсэн зэвсэгтэй, зэвсгийн аж үйлдвэртэй, Нато-гоороо сүрдүүлсэн ХЭВЭЭР цэвэрхэн үлдэнэ. Эцсийн эцэст ГАНЦ Украйн л сүйрнэ, ялагдна, юү ч үгүй үлдэнэ.

Нэг л зүйл асууя. Хариулж чадах уу? [66.181.160.6] 2025-11-18 11:45:12

Украйн ойрын 100 жил гүйлгачин боллоо. Үүний чи үгүйсгэж чадах юм уу?

Зочин [66.181.184.207] 2025-11-17 14:37:09

Ха ха ха ха ха ... Хөрхий минь хэсэг ч гэсэн баясаг дээ. Сэтгэл санаа чинь ямар хэцүү байгааг ойлгож байна. Харанхуй дотроос нэг гялбаа олж авав уу ??? Гэхдээ наадах чинь оросуудын дотооддоо явуулдаг үзэл сурталын нэг хэсэг л байна. Орос одоо ганцхан худал хуурмаг мэдээлэл дээр оршин тогтнож байна...

1 [76.32.202.32] 2025-11-17 09:11:26

ГЕРМАН БОЛ 1 БАС 2 Р ДАЙНЫГ ӨДӨӨСӨН. ХОЁР ДАЙНД ХОЁУЛАНД НЬ ЯЛАГДСАН. ИЧИЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНИЙ ОРОНД ӨӨРИЙН УЛСДАА БАЙГАА ИСЛАМ ШАШИНТНУУДАА ХИЧЭЭ...


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.